• 01 сарын 14, Мягмар гараг
Хууль бус олборлолтыг зогсоох, хянан шалгах хамтарсан ажлын хэсэг байгуулав
158 ХҮН ҮЗСЭН БАЙНА

УИХ-ын дарга Г. Занданшатар Баянхонгор аймаг дахь уул уурхайн хууль бус үйл ажиллагааг таслан зогсоох, хатуу хариуцлага тооцох хэд хэдэн арга хэмжээг авч хэрэгжүүлж байна. Тухайлбал, хууль бус олборлолтыг зогсоох, хянан шалгах чиг үүрэгтэй албан тушаалтнуудад хариуцлага тооцох, байгалийн тогтоц, тэнцвэрт байдлыг хамгаалах зорилгоор УИХ-ын даргын захирамж бүхий хамтарсан ажлын хэсгийг байгуулжээ. Ажлын хэсэгт бүрэлдэхүүнд Баянхонгор аймгийн Мэргэжлийн хяналтын газар, Цагдаагийн газар болон УИХ-ын даргын ажлын албаны төлөөлөл болон хууль, хяналтын байгууллагын холбогдох мэргэжилтнүүд иргэдийн төлөөлөл багтжээ. Уг ажлын хэсэг өнөөдрөөс зарим сумдад ажиллаж, хяналт үнэлгээ хийн, шаардлагатай арга хэмжээг газар дээр нь авч, нэгдсэн санал дүгнэлт хүргүүлэх юм.

2022-06-23 15:20:11