• 12 сарын 27, Баасан гараг
Энэ хичээлийн жилд II цэцэрлэг хувийн хэвшлийн барилгад үйл ажиллагаа явуулна
141 ХҮН ҮЗСЭН БАЙНА

2022-2023 оны хичээлийн жилд Баянхонгор сумын Хоёрдугаар цэцэрлэг нь Амьчуулын тойрогт байрлах "Эко" хувийн цэцэрлэгийн байранд үйл ажиллагаа явуулахаар бэлтгэлээ хангаж байна.

Хоёрдугаар цэцэрлэгийн барилга нь ашиглалтын шаардлага хангахгүй болж, шинэ барилга барих 1,8 тэрбум төгрөгийг улсын төсвөөс баталжээ. Энэ 2022 онд хуучин барилгыг буулгаж, суурийн ажлыг хийх 100 сая төгрөг, ирэх 2023 онд бүрэн ашиглалтад оруулах хуваарийг Сангийн яамнаас төлөвлөсөн байна.

Ийнхүү барилгыг буулгах болсонтой холбогдуулан хувийн хэвшлийн "Эко" цэцэрлэгийн барилгыг түрээслэж, Хоёрдугаар цэцэрлэгийн үйл ажиллагааг тасалдуулахгүйгээр хүүхдүүдээ хамруулан ажиллах зохицуулалтыг хийжээ.

2022-08-22 16:02:58