• 12 сарын 27, Баасан гараг
Энэ сард 800 гаруй иргэнд үйлчилжээ
145 ХҮН ҮЗСЭН БАЙНА

Баянхонгор аймгийн Үйлчилгээний нэгдсэн төвд зургаан байгууллагын 10 мэргэжилтэн ажиллаж, 198 төрлийн төрийн үйлчилгээг иргэдэд тасралтгүй үзүүлж байна. Үүнд Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газрын баг хариуцсан мэргэжилтэн, Баянхонгор сумын газрын даамлууд, Улсын бүртгэлийн хэлтсийн улсын бүртгэгч, Хууль зүйн туслалцааны төвийн улсын өмгөөлөгч, нотариатч, E-Mongolia операторын үйлчилгээг хариуцсан мэргэжилтэн багтдаг.
Тус төв наймдугаар сард нийт 800 гаруй иргэдэд үйлчилгээ үзүүлснээс “E-Mongolia” операторын үйлчилгээ хариуцсан мэргэжилтэн 206 иргэнд лавлагаа гаргаж, 5 иргэний жолооны үнэмлэхийг дахин захиалан өгчээ.
Мөн Үйлчилгээний нэгдсэн төвийн зааланд Хаан банкны “Өөртөө үйлчлэх банк” буюу киоск машин байршуулсан нь иргэдийн талархлыг хүлээгээд байгаа юм.

2022-08-28 16:25:10