• 12 сарын 27, Баасан гараг
Маргааш: "Эрүүл монгол хүн" нээлттэй өдөрлөг эхэлнэ
276 ХҮН ҮЗСЭН БАЙНА

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар хэрэгжүүлж буй “Эрүүл монгол хүн” үндэсний хөдөлгөөний нээлттэй өдөрлөг маргааш Баянхонгор аймагт эхэлнэ. 

Энэ сарын 4, 5-ны өдөр болох тус өдөрлөгийн хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгчийн Эрүүл мэнд, спорт, нийгмийн бодлогын зөвлөх Т.Мөнхсайхан, Эдийн засгийн бодлогын зөвлөх Б.Даваадалай, Спорт бодлогын зөвлөх М.Болд нарын холбогдох бүрэлдэхүүн аймгийн удирдлага,  ард иргэдтэй уулзалт ярилцлага хийж, чиглэл тус бүрээр мэргэжлийн байгууллагуудад сургалт өгөх юм байна. Мөн эрүүл мэндийн үзлэг зөвлөгөө, нийтийн спорт -  монголын шигшээ багийн тамирчдын үзүүлэх тоглолт, эрүүл шим тэжээлт хоол хүнсний зөвлөгөө – үзүүлбэрүүд зэрэг олон төрлийн арга хэмжээ болох юм. 

Сонирхуулахад, Мөн өдрүүдэд U18 нас хүртэлх 3х3 сагсан бөмбөгийн тэмцээн, 3х3 сагсан бөмбөгийн насанд хүрэгчдийн тэмцээн, Монгол Улсын 3х3 шигшээ багийн баг тамирчдын үзүүлэх тоглолт, U20 насны хөлбөмбөгийн үндэсний шигшээ багийн баг тамирчдын үзүүлэх тоглолт, 80 хүүхдийн хөлбөмбөгийн фестиваль наадам зэргийг зохион байгуулахаар төлөвлөсөн байна.

2022-10-01 09:40:00