• 12 сарын 27, Баасан гараг
Угийн бичиг судлах танхимыг нээлээ
243 ХҮН ҮЗСЭН БАЙНА

Баянхонгор аймаг "Угийн бичиг судлах танхим"-ыг Төрийн архивт нээж, угийн бичгийн программыг орон нутагтаа нэвтрүүллээ. Программыг сум, багийн засаг дарга, холбогдох албан байгууллагуудын дарга нарт танхимын нээлтийн үеэр хүлээлгэн өглөө.

Тус танхимаар үйлчлүүлснээр иргэд 1956 оноос хойших Монгол Улсын хүн амын тооллогыг орон нутагтаа харах, угийн бичиг хөтлөхдөө зөвлөгөө зөвлөмж авах, угийн бичиг хөтлөх программтай танилцах, аймгийн хэмжээнд байгаа ураг, удам, угсааны талаарх мэдээлэлтэй танилцах бүрэн боломжтой болж байна.

Монгол Улсын Их Хурлын 2022 оны монгол хүний удмын сангийн аюулгүй байдлыг хамгаалах, хүн амын өсөлтийг дэмжих талаар авах арга хэмжээний тухай 01 дүгээр тогтоолын хэрэгжилтийг хангах зорилгоор аймгийн ИТХ-ын ээлжит хуралдаанаар “Угийн бичгийн хөтлөлтийг эрчимжүүлэх тухай” 9/15 дугаар тогтоолыг баталсан. Энэ хүрээнд Төрийн архивын уншлагын танхимын үйл ажиллагааг түшиглэн “Ураг, удам, угсаа судлах танхим болгон өргөтгөн зохион байгуулах тухай” аймгийн Засаг даргын захирамжийн хэрэгжилтийг хангаж, холбогдох зардлыг шийдвэрлэснээр тус танхимыг байгуулжээ.

Ташрамд дуулгахад, Баянхонгор аймгийн хэмжээнд “Эх нутаг өв соёлоо эрхэмлэн дээдэлж, угийн бичгийг өрх бүр хөтлөх 3 сарын аян”-ыг эхлүүлээд байна.

2022-11-02 16:20:24