• 12 сарын 26, Пүрэв гараг
Янгирт сансрын дохиололтой хүзүүвч зүүж тавьжээ
152 ХҮН ҮЗСЭН БАЙНА

Баянхонгор аймгийн Баянцагаан сумын "Хар Аргалант" уулын янгир ямааны популяцийн генийн олон янз байдлыг дэмжих зорилгоор янгирт сансрын дохиололтой хүзүүвч зүүж тавьжээ. Их Нартын Байгалийн цогцолбор газрын ишигтэй янгирыг 1300 км замыг 27 цаг цасан шуурган дунд тээвэрлэж ийнхүү тавьсан байна.

Тус үйл ажиллагаанд Агнуур судлалын "Аргаль" төвийн дарга, доктор, дэд профессор С.Амгаланбаатар, Монголын Ирвэс төвийн гүйцэтгэх захирал доктор, дэд профессор Б.Мөнхцог, ХААИС-ийн багш, малын эмч докторант Ж.Гэрэлтуяа, Их Нартын БЦГ-ын мэргэжилтэн н.Баярсайхан, оюутнуудын бүрэлдэхүүнтэй баг оролцжээ.

Энэ ажлыг дээрх байгууллагууд "Монголын Унаган байгалийн хүлцэл тогтворжилтыг хангах нь" /ENSHURE/ төслийн санхүүжилтээр БОАЖЯ-ны зөвшөөрлөөр хийж гүйцэтгэсэн байна.

2022-11-02 19:58:48