• 12 сарын 26, Пүрэв гараг
Мал амьтны халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх дархлаажуулалт 90 гаруй хувьтай байна
263 ХҮН ҮЗСЭН БАЙНА

2022 онд мал амьтны халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх үйл ажиллагааны хүрээнд "Орон нутагт зонхилон гардаг мал амьтны халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх дархлаажуулалт"-д 1.888.200 толгой малыг хамруулахаар төлөвлөжээ. Тэгвэл өмнөх сарын байдлаар төлөвлөгөөт ажил 91.3 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байгааг аймгийн Мал эмнэлгийн газраас мэдээлэв.

Тодруулбал, коли иж балнад 89,3 мянга, галзуу 56,3 мянган бод, 180,2 мянган бог, 0,8 мянган амьтан, шөвөг яр 280,1 мянган бог, Боом 81,2 мянган бод, 120,3 мянган бог, цусан халдварт 117,3 мянган бог, 41,2 мянган бод, тугалын иж балнад 36,3 мянган бод, сохор догол 166,9 мянган бог, ДХХ энтербактериоз 519,5 мянган бог, листериоз 19,8 мянга, гахайн мялзан 150, гахайн цусан халдварт 150 гахай нийт 1.724.100 толгой мал амьтныг урьдчилан сэргийлэх дархлаажуулалтад хамруулжээ.

Мал эмнэлгийн газрын нөөцөд Hi-cop 320кг, суперкилл 60кг, хлорын шохой 170кг, роксицет үлдэгдэл байхгүй, Халдвар хамгааллын нэг удаагийн хувцас /иж бүрдэл/ 200 ширхэг, халдвар хамгааллын олон удаагийн хувцас /иж бүрдэл/ 20 ширхэг байна. дук автомашин 3, халдваргүйтгэлийн пункт 1, автомакс 5, мананцаржуулагч 3, мотопомп 50 (сумдын МЭҮН-үүдэд байгаа) мал, амьтны гоц халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэн бэлэн байдлыг хангаад байна.

2022-11-09 09:33:09