• 12 сарын 27, Баасан гараг
Бие даасан тоглолтоо үнэ төлбөргүй толилуулав
124 ХҮН ҮЗСЭН БАЙНА

Баянхонгор аймгийн Баян-Овоо сумын харьяат, жүжигчин Бандийн Даваажав бие даасан тоглолтоо үнэ төлбөргүй толиуллаа.

Аймгийн Хөгжимт драмын театрын захиргаа тус тоглолтыг дэмжиж оролцов. 

Б.Даваажав СУИС-ийг төгссөнөөсөө хойш тасралтгүй 20 орчим жил Монголын урлаг, тэр дундаа хошин урлаг, кино урлагт зүтгэж яваа.

Мөн тэрээр 2016 онд болсон байгалийн гамшигт үзэгдэл цасан шуурганы үеэр 13 иргэний амийг авран хамгаалсан байдаг. Тухайн иргэдээс 3 жирэмсэн хүн, 2 хүүхэд явж байжээ. Эр зориг гарган олон иргэний амийг аварсан түүнийг Ерөнхийлөгчийн зарлигаар “Шударга журам” медалиар шагнажээ.  

Түүний тоглолтын үеэр Засаг дарга Д.Мөнхсайхан амжилт хүсэж, хүндэтгэл илэрхийлэв.

2022-11-16 21:00:00