• 12 сарын 26, Пүрэв гараг
2023 оны төсвийн төслийг өргөн барив
202 ХҮН ҮЗСЭН БАЙНА

Аймгийн Засаг даргын орлогч Б.Батсуурь “Баянхонгор аймгийн 2023 оны төсвийн төсөл”-ийг аймгийн ИТХ-ын дарга Э.Энхбатад өргөн барилаа.

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль, төсвийн тухай хууль болон бусад холбогдох хуулийг үндэслэн Баянхонгор аймгийн хөгжлийн 2023 оны төлөвлөгөө, төслийг зургаан бүлгийн 128 төсөл арга хэмжээтэйгээр нэгтгэн боловсруулжээ. Ингэхдээ цар тахлын дараах улс орны эдийн засгийг эрчимтэй сэргээх зорилтыг хангахад чиглэсэн “Шинэ сэргэлт, төсвийн шинэчлэл, төрийн хэмнэлт”-ийг дэмжих бодлого, түүнийг хэрэгжүүлэх зорилготойгоор боловсруулсан болохоо Засаг даргын орлогч Б.Батсуурь танилцуулаад, хуулийн хугацаанд хэлэлцэн баталж  өгөхийг хүсэв.

Аймгийн ИТХ-ын дарга Э.Энхбат, “Улс орны хэмжээнд 2022-2023 он бол орон нутгийн төсөв төлөвлөлт, үйл ажиллагаа бүр зардал тооцооны хэмнэлтэд шилжсэн онцгой үе болж байна. Бодлогын баримт бичигт тусгагдсан зорилт, хөтөлбөр, арга хэмжээнүүдийн үр дүнг тооцоолж, иргэдийн өмнө тулгамдаж буй нэн шаардлагатай асуудлуудаа эрэмбэлж ирэх оны төсөвт тусгаж хэрэгжүүлэх нь зүйтэй  юм” гэж байлаа.

Баянхонгор аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал хуулийн хугацаанд буюу 2022.12.02-нд хуралдаж дээрх төсвийн төслийг хэлэлцэн батлах аж.

2022-11-25 15:13:01