• 12 сарын 26, Пүрэв гараг
ЭХЭМҮТ-өөс дэмжлэгт хяналт хийлээ
155 ХҮН ҮЗСЭН БАЙНА

Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн эмч, мэргэжилтнүүд Баянхонгор аймгийн Эрүүл мэндийн газар, аймгийн Нэгдсэн эмнэлэг, Оточ мандал ӨЭМТ-д дэмжлэгт хяналт хийлээ. 

Дэмжлэгт хяналтын явцад Эрүүл мэндийн сайдын тушаалын хэрэгжилт, эх, хүүхдийн өвчлөл, эндэгдлийг бууруулах талаар өгсөн зөвлөмжийн хэрэгжилт, тушаал, шийдвэрийн талаарх эмч, мэргэжилтэн нарын мэдлэг, мэдээллийн үнэн бодит байдлын чанарыг үнэлжээ. Мөн нярайн тандалт шинжилгээний хэрэгжилтэд хяналт хийж, эмч, мэргэжилтэн нарын ур чадварыг үнэлэн, байгууллагын чадавхыг бэхжүүлэх ажлын байрны сургалтыг зохион байгуулж, мэргэжил арга зүйн дэмжлэг үзүүлсэн байна.

Ажлын багийнхан, Баянхонгор аймгийн эх, хүүхдэд үзүүлэх эмнэлгийн тусламж үйлчилгээний онцлох ажлыг "Жирэмсэн эмэгтэйчүүдийн нэрийн хяналт, “Оточ мандал” ӨЭМТ нь иргэдэд эрүүл мэндийн боловсрол олгох ажлын хүрээнд олон ажлыг санаачлан хийсэн ба анхан шатны бичиг баримтын хадгалалт хамгаалалт сайтай байлаа" хэмээн дүгнэжээ.

Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн Тандалт судалгааны алба нь үндэсний хэмжээнд эх, хүүхдийн эрүүл мэндийн үзүүлэлтийн тоон мэдээллийг цуглуулж, боловсруулан, бодлого боловсруулагч, тусламж үйлчилгээ үзүүлэгчдэд эргэн мэдээлж, сэрэмжлүүлэг, зөвлөмж өгөх, мэдээ, мэдээлэлд хяналт, үнэлгээ хийх үүрэгтэй. 

2022-11-30 18:22:35