• 12 сарын 26, Пүрэв гараг
Гамшгийн эрсдэлийг бууруулах сарын аяныг эхлүүллээ
253 ХҮН ҮЗСЭН БАЙНА

Аймгийн Гамшгийн эрсдэлийг бууруулах зөвлөлөөс “Хамтдаа зүтгэе” нэг сарын аяныг эхлүүллээ. Гамшгийн эрсдэлийг бууруулах зорилготой тус аянд Гамшгаас хамгаалах алба, мэргэжлийн ангиуд, Онцгой байдлын газар, Ерөнхий боловсролын сургуулиуд оролцох юм.

“Хамтдаа зүтгэе” аяны нээлтийн үйл ажиллагаанд аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга, Гамшгийн эрсдэлийг бууруулах зөвлөлийн дарга Э.Энхбат, Гамшгаас хамгаалах албад удирдлагын бүрэлдэхүүний хамт оролцов.

Аяны хүрээнд Гамшгаас хамгаалах алба мэргэжлийн анги, Онцгой байдлын газрын салбар, нэгжүүд, Ерөнхий боловсролын сургуулийн Өсвөрийн аврагч клубуудын дунд ажил мэргэжлийн аварга шалгаруулах “Аврагч” тэмцээнийг зохион байгууллаа. Тэмцээнд гамшгаас хамгаалах найман албаны 48 алба хаагч оролцож, мэргэжлийн ур чадвар, тэсвэр тэвчээрээ сорин өрсөлдсөн байна.

Ажил мэргэжлийн аварга шалгаруулах “Аврагч” тэмцээнд Ус дулаанаар хангах алба буюу Чандмань-Баянхонгор ХК тэргүүлж, Мал эмнэлгийн алба буюу Мал эмнэлгийн газар хоёрдугаар байрт, Холбоо зарлан мэдээлэл дамжуулах алба буюу Мэдээлэл холбооны сүлжээ ТӨК-ийн баг тамирчид гуравдугаар байрт шалгарчээ.

2022-12-01 15:28:58