• 12 сарын 26, Пүрэв гараг
2184 өрхийн 435.8 мянган толгой мал отроор өвөлжинө
127 ХҮН ҮЗСЭН БАЙНА

Баянхонгор аймаг 2022 онд гандуу, өвс ногооны гарц тааруу байсантай холбоотойгоор 16 аймгийн нутагт 100 гаруй өрх отор нүүдэл хийж байна.

Баянхонгор аймгийн 18 сумын 107 малчин өрх бусад 16 аймаг, Улаанбаатар хотын орчимд бод 5.3 мянган толгой, бог 25.6 толгой бүгд 30976 толгой мал сүрэг отор нүүдлээр өвөлжинө. Сумд дотроо 604 өрхийн 91.7 мянган мал сүрэг отроор, аймаг дундын тусгай хэрэгцээний отрын бүсэд Хүрээмарал, Бууцагаан сумаас 23 өрхийн бог 11076 толгой, бод 639 толгой бүгд 11715 толгой мал отроор өвөлжих юм байна.

Мөн улсын тусгай хамгаалалтт бүс нутагт 1450 өрхийн бод 90.6 мянга, бог 210.8 мянга бүгд 301.4 мянган толгой мал отроор, нийт аймгийн дүнгээр 2184 өрхийн 435.8 мянган толгой мал отор хийнэ.

Тус аймагт дөрвөн аймгийн 14 сумын 120 өрхийн 49,0  мал отроор өвөлжиж байгаа бөгөөд отор нүүдлээр явж буй малчдын эрүүл мэндийн байдлыг 14 хоног тутамд тухайн аймгийн ЭМГ-аас хянаж шаардлагатай эмнэлгийн тусламж үйлчилгээг үзүүлж байгаа аж.

Тодруулбал, Баянхонгор аймгийн нутаг дэвсгэрт өөрийн аймгийн 294 хүн, өөр аймагт 220 хүн, гадны аймаг сумаас ирсэн 131 малчин байгаа юм. Үүнд жирэмсэн 15, 0-5 насны 114, өндөр настан 33, хөгжлийн бэрхшээлтэй 13, архаг суурь өвчтэй 57 иргэн байгааг хяналтандаа авч эрүүл мэндийн тусламж үзүүлу байгаа юм байна.

2022-12-07 15:28:38