• 12 сарын 26, Пүрэв гараг
Боловсролын хоёр байгууллага нэгдүгээрт эрэмбэлэгджээ
291 ХҮН ҮЗСЭН БАЙНА

Боловсролын үнэлгээний төвөөс Ерөнхий боловсролын сургууль, сургуулийн өмнөх боловсролын байгууллагуудад хийсэн үнэлгээний дүн гарчээ. Энэхүү дүнгээр Баянхонгор аймгийн есөн сургууль, есөн цэцэрлэг улсын хэмжээнд 1-4 дүгээр түвшинд эрэмбэлэгдсэн байна.

Тодруулбал, улсын хэмжээний 378 цэцэрлэгийг үнэлэхэд Баянхонгор сумын "Гэгээн сумади" цогцолборын цэцэрлэг нэгдүгээр түвшинд үнэлэгдэн, улсын хэмжээнд 49 цэцэрлэг нэгдүгээр түвшинд үнэлэгдсэний 11-т жагсчээ. Мөн гуравдугаар түвшинд Баянхонгор сумын 12, 14 дүгээр цэцэрлэг, Баянлиг, Баянцагаан сумын цэцэрлэгүүд шалгарсан бол дөрөвдүгээр түвшинд Баянхонгор сумын 3, 5, Бөмбөгөр, Жаргалант сумдын цэцэрлэгүүд тус тус шалгарсан байна.

ЕБС-иудаас Бөмбөгөр сум нэгдүгээр түвшинд, Баянговь сумын сургууль хоёрдугаар түвшинд, Баянхонгор сумын Баян-Ойт цогцолбор, Баянцагаан, Өлзийт сумдын сургуулиуд гуравдугаар түвшинд эрэмбэлэгджээ. Харин дөрөвдүгээр түвшинд Жинст, Баян-Овоо, Жаргалант, Хүрээмарал сумд шалгарч, тус тус мөнгөн урамшууллын болзол хангасан байна.

Сургууль, цэцэрлэгийг сургалт үйл ажиллагаанаас гадна Эцэг эх, асран хамгаалагч, сурагчид багш ажилтны сэтгэл ханамж, хүн төлөвшүүлж байгаа байдал, орчин нөхцөлөөр нь үнэлж дүгнэжээ.

2022-12-09 12:00:25