• 12 сарын 26, Пүрэв гараг
Хүүхдийн хоолны чанар стандартад анхаарч байна
315 ХҮН ҮЗСЭН БАЙНА

"Эрүүл монгол хүн" үндэсний хөтөлбөр, БШУЯ-ны хүүхдийн хоол үйлдвэрлэлийн тогооч нарын ажил мэргэжлийн хөгжлийг дэмжих зорилт Баянхонгор аймагт амжилттай хэрэгжиж байна. Энэ хүрээнд тус аймгийн бүх сумдын ЕБС, Баянхонгор сумын 16 цэцэрлэгийн 16 буюу нийт 45 тогооч Улаанбаатар хотод энэ сарын 18-21-нд ажиллалаа. 

НҮБ-ын Хүүхдийн сангийн дэмжлэгээр Баянхонгор аймгийн Боловсрол, шинжлэх ухааны газраас зохион байгуулсан тогооч нарыг ур чадвар дээшлүүлэх тус сургалтаар,

Хүүхдийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний талаар /Шинжлэх ухаан технологийн сургууль/,

Хоолны илчлэг шимт бодисын тооцооллын талаар /Шим тэжээл судлалын төв/,

Боловсролын салбарын хоол үйлдвэрлэл үйлчилгээний талаар /Боловсролын ерөнхий газар/ мэдээлэл хийж, тулгамдаж буй асуудлуудаар зөвлөмж заавар өгчээ.

Мөн тогооч нар нийслэлийн ерөнхий боловсролын 58, 138 дугаар сургуулийн хоол үйлдвэрлэлийн үйл ажиллагаатай танилцаж туршлага судалсан байна.

Сургуулийн Үдийн цай Үдийн хоол болсонтой холбогдуулан сургууль бүрт хоол зүйч, мэргэшсэн тогооч нар байхаар хуульчлан зааж хүүхдийн хоолны стандарт, шимт бодис, илчлэг нормыг шинэчлэн тогтоосон. Хүүхдийн хоолны чанар стандартыг хангуулахад сургууль, цэцэрлэгийн тогооч нарыг сургах зайлшгүй хэрэгцээтэй байгааг албаныхан онцоллоо.

2022-12-22 23:08:17