• 12 сарын 26, Пүрэв гараг
Багш нарыг компьютержүүлэх ажил үргэлжилж байна
183 ХҮН ҮЗСЭН БАЙНА

 Аймгийн дээд сургууль, ЕБС, цэцэрлэгийн багш нарын 50 хувь нь хамгийн сүүлийн үеийн үзүүлэлт бүхий зөөврийн компьютертэй боллоо. УИХ-ын гишүүн Г.Занданшатар өөрийн багц болох 1.5 тэрбум төгрөгөөр 600 компьютерийг нийлүүлсэн нь боловсролын салбарт хийсэн томоохон хөрөнгө оруулалт болов.

Ийнхүү аймгийн хэмжээний нийт багш нараас огт компьютергүй байсан багш нарыг компьютержуулж, 10 жил шинэчлэгдээгүй ашиглалтын хугацаа дууссан компьютерүүдийг шинэчилж байгаа аж.

Энэ онд багш нарын 50 хувь нь компьютертэй болсон бол 2023 онд энэхүү ажлыг үргэлжлүүлж үлдсэн бүх багшийг компьютержүүлэхээр төлөвлөжээ.

Багшийн хөгжил, ажлын гол тоног төхөөрөмжийг сайжруулснаар боловсролын салбарын шинэчлэлийг хурдасгаж, сурагч хүүхдүүдэд бодит өгөөж өгөхийн сацуу хүүхдийн оюуны хөгжлийг дэмжих ажилд том түлхэц болохыг боловсролын салбарынхан хэлж байна.

2022-12-26 10:00:05