• 12 сарын 26, Пүрэв гараг
ХАА-н кластер төслийг танилцууллаа
146 ХҮН ҮЗСЭН БАЙНА

УИХ-ын гишүүн Д.Ганбат өнөөдөр /2022.12.26/ Баянхонгор аймагт ажиллаж байна. Энэ үеэр  Баянхонгор аймгийн Засаг дарга Д.Мөнхсайхан албан өрөөндөө хүлээж авч уулзан, хөдөө аж ахуйн кластер төслийн хүрээнд  хийж буй ажлын тухайд мэдээлэл өгч, санал солилцов.

Уулзалтад аймгийн ЗДТГ-ын ХБТХОХ, ХХААГ, “Баянхонгор эрчим хүч” ЦТХХК, “Мэдээлэл холбоо сүлжээ “ТӨХК–ийн удирдлага, мэргэжилтэн болон  “Ингэн эрдэнэ”, “Баян өсөх агро” хоршооны төсөл хэрэгжүүлэгч талууд оролцлоо.

Хөдөө аж ахуйн кластер төслийн хүрээнд Баянхонгор аймаг хүнсний ногоогоо эрүүл хөрсөндөө өөрсдөө тариалж, дотоодын хэрэгцээгээ хангах, тэдгээр тариаланчид болон малчдынхаа хөдөлмөрийн үр шимийг хамгаалах, бүтээгдэхүүнийг нь  зөв технологиор хадгалах орчин үеийн стандарт хөргүүр бүхий том зоорь байгуулах, дотоодын нөөц бололцоо, давуу талдаа түшиглэн гадаадын зах зээлд өндөр өртгөөр бүтээгдэхүүн нийлүүлэх буюу Ингэний сүүний үйлдвэр байгуулах төслүүдийг хэрэгжүүлж байгаа юм. 

Дээрх төслүүдийн явц байдлыг товч авч үзвэл, Ингэний сүүний үйлдвэрийн барилгыг барьж улсын комисс хүлээж авсан ба ирэх жил тэмээ бүхий сумдад ферм байгуулан эхний бүтээгдэхүүнээ боловсруулан олон улсын зах зээлд нийлүүлэх бол 1000 тоннын мах ногооны зоорь 2023 онд ашиглалтад бүрэн орно. “Баян өсөх агро” төслийн хүрээнд Баянхонгор аймаг хүнсний ногоо, малын тэжээлийн ургамлаа  өөрийн газар нутагтаа тариалахаар бэлтгэл ажлуудаа хангаж байгаа аж. 

Засаг дарга Д.Мөнхсайхан хэлэхдээ, “Иргэдийнхээ амьдрал, ажил орлого, аймгийн эдийн засгийн орлого, хөгжилтэй  шууд  хамааралтай дээрх төслүүдээ урагшлуулах тал дээр боломжтой бүхий л талаар санал санаачилга гарган, холбогдох газруудад хандаж байгаа” тухайд танилцуулав. Харин УИХ-ын гишүүн Д.Ганбат дээрх төслүүдэд шаардлагатай зарим  санхүүжилт, холбогдох асуудалд анхаарч ажиллахаа илэрхийлснээр уулзалт өндөрлөв.

2022-12-26 14:55:33