• 12 сарын 26, Пүрэв гараг
Найман иргэн 10 сая төгрөгөөс дээш цалин авч байна
257 ХҮН ҮЗСЭН БАЙНА

Баянхонгор аймгийн Татварын хэлтсээс ХХОАТ, үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын хуулийн  талаар мэдээлэл өглөө.

Мэдээлэлд, Цалин болон түүнтэй адилтгах орлого нь НДШ хассаны дараа жилийн 120 сая төгрөг буюу сарын 10 сая төгрөгөөс дээш иргэдийн зөвхөн цалингийн орлогод шаталсан хувь хэмжээгээр татвар ногдуулахыг тайлбарлав. Энэхүү татварын нэмэгдэл нь зөвхөн өндөр цалин бүхий иргэнд хамаарахыг онцоллоо. Тодруулбал, Баянхонгор аймгийн хэмжээнд уул уурхайн ААН-д ажилладаг гадаадын найман иргэн л нэг сард 10 сая төгрөгөөс дээш цалин авч байна. 

Монгол Улсын хэмжээнд сард 10 сая төгрөгөөс дээш цалин авч байгаа 1300 орчим иргэн байгаа нь хүн амын нэг хувьд ч хүрэхгүй үзүүлэлт аж.

Банкны орлогын бүх гүйлгээ буюу иргэдийн дансны гүйлгээнээс ямар нэгэн татвар авахгүйг мөн хэлж байлаа.

Иргэн, хуулийн этгээдийн өмчилж байгаа аймаг, суман дахь орон сууц үл хөдлөх хөрөнгийн албан татвараас чөлөөлөгдөнө. Харин иргэн, хуулийн этгээдийн өмчилж буй нийслэл дэх хоёр орон сууцыг үл хөдлөх хөрөнгийн албан татвараас чөлөөлж, гурав дахь болон түүнээс дээш орон сууцанд албан татвар ногдуулах хуулийн зохицуулалттай болсныг мөн тайлбарлав.

2023-01-06 08:00:45