• 12 сарын 26, Пүрэв гараг
Орон нутагтаа суралцвал төлбөрийн 50 хувийг төрөөс даана
483 ХҮН ҮЗСЭН БАЙНА

Хөдөө аж ахуйн их сургуулийн Баянхонгор аймаг дахь салбар сургууль 2022-2024 оны хичээлийн жилийн магистр бакалаврын өвлийн элсэлтээ авч эхэлжээ. Тус сургуульд буюу орон нутагтаа суралцвал Монгол улсын Засгийн газрын 2022 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн 346 дугаар тогтоолын дагуу төрөөс үзүүлэх сургалтын төлбөрийн 50 хувийн тэтгэлэгт хамрагдах боломжтой аж.

Үүнд: БАКАЛАВРЫН ӨДРИЙН АНГИ (4ЖИЛ)

  • Мал аж ахуй
  • Тэжээл, бэлчээр судлал
  •  Байгаль хамгаалал
  • Жимс ногооны аж ахуй
  •  Эдийн засаг
  • Нягтлан бодох бүртгэл
  • Менежмент
  • Худалдаа гэсэн мэргэжлээр элсүүлэх тухай тус салбар сургуулиас мэдээллээ.

Суралцахыг хүсэгчид Нийгэм судлал, Биологи, Газарзүй, Хими, Математик, Физик, Англи хэл эдгээр хичээлүүдээс 2 хичээлээр шалгалт өгсөн байх бөгөөд ЭЕШ-ийн босго оноо 410 бол шаардлага хангасанд тооцно гэжээ. Дэлгэрэнгүй мэдээллийг 8882-9969, 8800-6001 утсаар авна уу.

2023-01-06 11:28:52