• 12 сарын 26, Пүрэв гараг
Архив, албан хэрэг хөтлөлтийн нэгдсэн зөвлөгөөн боллоо
534 ХҮН ҮЗСЭН БАЙНА

Төрийн Архив, албан хэрэг хөтлөлтийн эрх зүйн шинэчлэлтийг танилцуулах, сурталчлах, шинэчлэл өөрчлөлтийг нэтрүүлж, ажлын хариуцлага, ёс зүй, ур чадварыг дээшлүүлэх зорилгоор Баянхонгор аймгийн ЗДТГ-аас Төрийн архивын тасагтай хамтран “Төрийн архив, албан хэрэг хөтлөлтийн шинэчлэлт - өөрчлөлт” нэгдсэн зөвлөгөөнийг 2023 оны 01 сарын 09-10 өдөр зохион байгуулж байна.

Зөвлөгөөнийг нээж Засаг даргын орлогч Б.Батсуурь үг хэлэхдээ : “Монгол улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар Архив, албан хэрэг хөтлөгчдийн анхдугаар зөвлөгөөн саяхан болж өндөрлөлөө. Төрийн тэргүүний Архивын боловсон хүчнийг бэлтгэх, давтан сургах, архив, бичиг хэргийн ажилтны цалин хөлсийг үе шаттайгаар нэмэгдүүлэх бодлогыг аймаг орон нутаг дэмжин ажиллана. Баянхонгор аймаг архив, албан хэрэг хөтлөлтөөрөө улсдаа тогтмол тэргүүлсээр ирсэн байдаг. Энэ амжилтыг бий болгож, эдүгээ хадгалж чадсан та бүхэндээ энэ мөчид талархал илэрхийлье. Цахим зуунтай хөл нийлүүлж, шинэчлэлт өөрчлөлтийг үйл ажиллагаандаа нэвтрүүлж буй та бүхний зөвлөгөөний үйл ажиллагаанд амжилт хүсье” гэв.

Зөвлөгөөнд Баянхонгор аймгийн 200 гаруй төрийн байгууллагын архив, албан хэрэг хөтлөгчид оролцож байна.

Архив, албан хэрэг хөтлөлтийн нэгдсэн зөвлөгөөний үеэр

• АЗДТГ-ын дарга Д.Энхжаргал “Төрийн албан хаагчийн ажлын бүтээмж, удирдлага, манлайллыг дээшлүүлэх нь ”

• ХЭЗХ-ийн дарга Д.Сарангарав “Хууль тогтоомжийн хэрэгжилт, ажилтны ёс зүйг сайжруулах нь ”

• ТЗУХ-ийн дарга П.Отгонбаяр “Байгууллагын албан хэрэг хөтлөлтийн нийтлэг журмын хэрэгжилт, хариутай бичгийн шийдвэрлэлт, ERP программын ашиглалт”

• Төрийн архивын дарга В.Эрдэнэчимэг “Архив, албан хэрэг хөтлөлтийн хууль тогтоомжийн хэрэгжилтийг эрчимжүүлэх” нь сэдвээр тус тус илтгэл тавив.

Манай аймгийн архив, албан хэрэг хөтлөгчид тус зөвлөгөөний үеэр салбарынхаа үйл ажиллагаа, өнөөгийн түвшин, хүрэх зорилт, хүний нөөц, чадамж, нийгмийн хамгааллын талаар үзэл бодлоо илэрхийлж хэлэлцүүлэг өрнүүлэн, санал шүүмжүүдээ нэгтгэн нэгдсэн зөвлөмж гаргах юм.

Энэ үеэр эрхэлсэн ажилдаа амжилт гаргасан архив, албан хэрэг хөтлөгчдөд аймгийн удирдлагууд шагнал гардууллаа.

АРХИВ, АЛБАН ХЭРЭГ ХӨТЛӨЛТИЙН САЛБАРЫН 2022 ОНЫ ШИЛДЭГ АЖИЛТНААР

1. АЗДТГ-ын архивын архивч Н.Наранцэцэг

2. ЭМГ-ын архив, бичиг хэргийн эрхлэгч Н.Эрдэнэчимэг

3. Заг сумын ЗДТГ-ын архив, бичиг хэргийн эрхлэгч М.Батцэцэг

4. Богд сумын ЕБС-ийн архив, бичиг хэргийн эрхлэгч Д.Урангоо

5. Галуут сумын ЭМТ-ийн архив бичиг хэрэг хариуцсан ажилтан Ж.Баттогтох

6. Төрийн архивын тасгийн цахим сангийн ажилтан М.Цэвэлмаа

7. МЭГ-ын архив бичиг хэргийн ажилтан Ү.Цэндсүрэн

АЙМГИЙН ИТХ-ЫН “СОЁРХОЛ” ОДОНГООР

1. АЗДТГ-ын Архив, бичиг хэргийн бичээч Ц.Цэвэлмаа

2. Богд сумын ЗДТГ-ын Архив, бичиг хэргийн эрхлэгч Н.Наранмандах

3. Баянцагаан сумын ЗДТГ-ын Архив, бичиг хэргийн эрхлэгч Б.Үүрцайх

АЙМГИЙН ИТХ-ЫН “ХҮНДЭТГЭЛ”-ЭЭР

1. Цэвэр хот ОНӨААТҮГ-ын Архив, бичиг хэргийн эрхлэгч У.Алиманцэцэг

2. Орон нутгийн өмчийн газрын Архив, бичиг хэргийн эрхлэгч М.Пүрэвдулам

3. 4-р цэцэрлэгийн Архив, албан хэргийн эрхлэгч Н.Уранчимэг

“АЙМГИЙН ТЭРГҮҮНИЙ АЖИЛТАН” ЦОЛ ТЭМДГЭЭР

1. Соого Сейко сургуулийн Архив, бичиг хэргийн эрхлэгч П.Амарсанаа

2. Эрдэнцогт сумын ЭМТ-ийн Архив, бичиг хэргийн эрхлэгч Ж.Донжмаа

3. Баян-Өндөр сумын сургуулийн Архив, бичиг хэргийн эрхлэгч Н.Хонгорзул

4. Заг сумын цэцэрлэгийн Архив, бичиг хэргийн ажилтан А.Мөнгөнцэцэг

5. Нэгдсэн эмнэлгийн Архивын ажилтан С.Мягмарнаран

6. ГБХЗХГ-ын Архив, бичиг хэргийн эрхлэгч Д.Мөнгөнтуул

7. Галуут сумын ЗДТГ-ын Архив, бичиг хэргийн эрхлэгч Л.Эрдэнэчимэг

8. Эрдэнэцогт сумын Соёлын төвийн Архив, бичиг хэргийн ажилтан Л.Оюунцэцэг

9. Баянговь сумын цэцэрлэгийн Архив, бичиг хэргийн ажилтан Б.Баярцэцэг

10. 7-р цэцэрлэгийн Архив, бичиг хэргийн ажилтан Д.Алимаа

АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН ЖУУХ БИЧГЭЭР

1. Төрийн архивын тасгийн Лавлагаа мэдээллийн архивч Б.Цэвэлмаа

2. Шинэжинст сумын ЕБС-ийн Архив, бичиг хэргийн эрхлэгч Г.Бат-Амгалан

3. Баянбулаг сумын ЗДТГ-ын Архив, бичиг хэргийн эрхлэгч Д.Насантогтох

4. Политехникийн коллежийн Архив, бичиг хэргийн ажилтан Э.Батцэцэг

5. Номундалай цогцолбор сургуулийн Архив, бичиг хэргийн эрхлэгч Д.Янжиндулам

6. Санхүүгийн хяналт, аудитын Архив, бичиг хэргийн эрхлэгч О.Отгонбаяр

7. Шинэжинст сумын соёлын төвийн Архив, бичиг хэргийн эрхлэгч Б.Наранчулуун

8. Аймгийн ИТХ-ын Архив, бичиг хэргийн эрхлэгч Д.Луумаа нар тус тус шагнагдав.

2023-01-09 15:24:07