• 12 сарын 26, Пүрэв гараг
Нэгдсэн эмнэлгийн ТУЗ-д ажиллах сонгон шалгаруулалтын зарлал
555 ХҮН ҮЗСЭН БАЙНА

БАЯНХОНГОР АЙМГИЙН НЭГДСЭН ЭМНЭЛГИЙН ТӨЛӨӨЛӨН УДИРДАХ ЗӨВЛӨЛД АЖИЛЛАХ ОЛОН НИЙТИЙН ТӨЛӨӨЛЛИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН МЭРГЭЖЛИЙН НИЙГЭМЛЭГ, ХОЛБОО, МЭРГЭЖЛИЙН САЛБАР ЗӨВЛӨЛИЙН СОНГОН ШАЛГАРУУЛАЛТАД ОРОЛЦОХЫГ УРЬЖ БАЙНА

Эрүүл мэндийн тухай хуулийн 17 дугаар зүйл, Эмнэлгийн тусламж үйлчилгээний тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.23-т заасны дагуу Баянхонгор аймгийн Нэгдсэн эмнэлгийн төлөөлөн удирдах зөвлөлд ажиллах Олон нийтийн төлөөллийн Эрүүл мэндийн мэргэжлийн нийгэмлэг, холбоо, мэргэжлийн салбар зөвлөлийн төлөөлөл сонгон шалгаруулалтын зарыг нийтэд зарлаж байна.

Нэг.Төрийн болон орон нутгийн өмчит төрөлжсөн мэргэшлийн эмнэлэг, нэгдсэн эмнэлгийн төлөөлөн удирдах зөвлөлийн олон нийтийн төлөөлөлд нэр дэвшүүлэх төрийн бус байгууллага дараахь шаардлагыг хангасан байна. Үүнд:

-сүүлийн зургаан сараас дээш хугацаанд тасралтгүй үйл ажиллагаа явуулсан;

-тухайн эмнэлэгтэй ашиг сонирхлын зөрчилгүй;

-санхүүгийн зөрчилгүй.

-нийгмийн эрүүл мэнд болон анагаах ухааны боловсролтой, эсхүл эрх зүй, эдийн засаг, удирдлага, зохион байгуулалтын чиглэлээр мэргэшсэн, эрүүл мэндийн салбарт ажилласан туршлагатай байх;

-улс төрийн намын удирдах, орон тооны болон сонгуульт ажил эрхэлдэггүй;

-бусад эрүүл мэндийн байгууллагад хөрөнгө оруулалт хийгээгүй.

Хоёр. Эрүүл мэндийн сайдын 2020 оны А/565 дугаар тушаалаар батлагдсан “Төрийн өмчит төрөлжсөн мэргэшлийн эмнэлэг, орон нутгийн өмчит нэгдсэн эмнэлгийн төлөөлөн удирдах зөвлөлд ажиллах олон нийтийн төлөөллийг нэр дэвшүүлэн сонгох хурлыг зохион байгуулах журам”-ын 2.3-т заасны дагуу Эмнэлгийн тусламж үйлчилгээний тухай хуулийн 15.1, 15.26-т тус тус заасан шалгуурыг хангасныг нотлох дараах баримт бичгийг бүрдүүлж ирүүлнэ.

- Нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн этгээдийн хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлэг

-Боловсролын диплом, гэрчилгээ, үнэмлэхний хуулбар, мэргэшлийн зэргийн үнэмлэх эсхүл мэргэшүүлэх сургалтад хамрагдсан диплом гэрчилгээ, үнэмлэхний хуулбар, нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар

-Улс төрийн намын удирдах, орон тооны болон сонгуульт ажил эрхэлдэггүйгээ баталгаажуулж бичсэн баталгаа

-Хуулийн этгээдийн үүсгэн байгуулагч, хөрөнгө оруулагчийн талаарх лавлагаа

-Нэр дэвшүүлж буй төрийн бус байгууллагаас сүүлийн 6 сар нийгмийн даатгалын шимтгэл төлсөн талаарх Нийгмийн даатгалын байгууллагын эсхүл холбогдох татвар төлсөн талаарх Татварын байгууллагын эсвэл үйл ажилагааны тайланг өгсөн талаарх Улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын лавлагаа

-Нэр дэвшүүлж буй төрийн бус байгууллага нь санхүүгийн зөрчилгүй болохыг нотолсон Аудитын байгууллагын тодорхойлолт

Гурав. Сонгон шалгаруулалтад оролцох хүсэлтийг хүлээн авах ба бүртгэх:

Сонгон шалгаруулалтын хороо хүсэлт, холбогдох баримт бичгийг 2023 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 18.00 цаг хүртэл аймгийн Засаг даргын Тамгын газрын 211 тоотод хүлээн авна.

Бүртгүүлэхээр ирүүлсэн төрийн бус байгууллага, хуулийн этгээдийн хүсэлт, холбогдох баримт бичгийн тавигдах болзол, шаардлагыг хангаж байгаа эсэхийг хороо хүлээн авснаас хойш ажлын 5 хоногт багтаан танилцаж хянана.

Дөрөв. Сонгон шалгаруулалтыг 2023 оны 02 дугаар сарын 15-ны өдөр аймгийн Засаг даргын Тамгын газарт зохион байгуулна. Тав. Сонгон шалгаруулалтад ирэхдээ холбогдох бичиг баримтыг эх хувиар авч ирнэ.

АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР НИЙГМИЙН БОДЛОГЫН ХЭЛТЭС

2023-01-24 14:25:58