• 12 сарын 26, Пүрэв гараг
Залуу тогоочдын улсын аварга шалгаруулах тэмцээнд О.Сүмбэрэлзул тэргүүлжээ
464 ХҮН ҮЗСЭН БАЙНА

Нэгдүгээр сарын 22-ноос 25-ны өдрүүдэд Монгол Улсын Залуу Аварга Тогооч шалгаруулах ур чадвар, ажил мэргэжлийн 12 дахь уралдаан Булган аймагт болжээ.  Тус тэмцээнийг залуу тогоочдын мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх, харилцан туршлага солилцох, орон нутгийн онцлогтой уламжлалт Монгол брэнд хоолыг сэргээх түгээн дэлгэрүүлэх зорилгоор Булган аймгийн ЗДТГ, Монголын тогооч нарын холбооноос хамтран зохион байгуулсан аж.

17 аймаг, нийслэлийн 9 дүүргийн 215 залуу тогооч 4 төрөлд өрсөлдсөн тэмцээний “Орчин үеийн Монгол хоол”-ны төрөл (18-29 насны ангилал)-д Баянхонгор аймгийн  О.Сүмбэрэлзул Тэргүүн байр эзэлсэн байна.  Түүнчлэн “Орон нутгийн онцлог бүхий үндэсний хэв маяг уламжлал агуулсан брэнд хоол бүтээх төрөл”-д Баянхонгор Политехникийн коллежийн оюутан Б.Жавхлантөгс Тэргүүн байр, “Ганцаарчилсан гранпри” төрөлд тогооч Б.Балчин Гутгаар байр, “Багийн гранпри” төрөлд багаараа Тусгай байр тус тус эзэлсэн байна.

2023-01-24 10:28:04