• 12 сарын 25, Лхагва гараг
Сурагчид асран хамгаалагчид руугаа үнэ төлбөргүй ярих боломж бүрдлээ
255 ХҮН ҮЗСЭН БАЙНА

 Аймгийн төвийн Ерөнхий боловсролын тавдугаар сургууль "Итгэлтэй утас"-ыг ажиллуулж эхэллээ.

Суралцагчдын аюулгүй байдал, тэдний  хэрэгцээ шаардлага, 10 хүртэлх насны сурагчдыг гараас гарт хүлээлгэж өгөх журмын хэрэгжилтийг хангах хүрээнд "Монголын цахилгаан холбоо" ХК-ийн орон нутаг дахь салбар, Баянхонгор сумын ИТХ-ын төлөөлөгч Г.Ганчулуун /утсаар ярих нэг жилийн зардлыг утсаар ярих нэг жилийн зардлыг шийдвэрлэж/ хамтран утсыг байршуулжээ.

"Итгэлтэй утас"-аар нэг залгалтад хоёр минутын турш үнэ төлбөргүйгээр ар гэрийнхэнтэйгээ ярих боломжтой.

“Монголын цахилгаан холбоо” ХК-ийн орон нутаг дахь салбараас ГХУСАЗСЗ-тэй хамтран "Итгэлтэй утас" байршуулах үйлчилгээг аймгийн төвийн бүх сургуульд энэ ондоо багтаан суурилуулах төлөвлөгөөтэй ажиллаж байгаа аж.

2023-01-31 16:58:23