• 12 сарын 25, Лхагва гараг
Энэ онд 1000 гаруй айлын орон сууц ашиглалтад орно
157 ХҮН ҮЗСЭН БАЙНА

Аймгийн ИТХ-ын ээлжит бус хуралдааны үеэр иргэдийг орон сууцжуулах бодлого, түүний хэрэгжилтийн талаар аймгийн Засаг дарга мэдээлэл хийлээ. 

Иргэдийг орон нутагтаа ая тухтай амьдрах нөхцөлөөр хангах бодлогын хүрээнд Баянхонгор аймагт хувийн хэвшлийн 70 орчим тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар 2023 онд 1124 айлын орон сууц барьж байна. Бүгд энэ оны гуравдугаар улиралд багтаан ашиглалтад оруулах аж.

Аймаг орон нутгаас иргэдээ ипотекийн зээлд хамруулах тал дээр  дэмжин ажиллаж байгаа бөгөөд энэхүү бодлого зөвхөн аймгийн төвд бус сумдад давхар хэрэгжиж байгаагаараа онцлог болохыг танилцуулав.

Тухайлбал, Баянхонгор аймгийн Баянлиг суманд 30 айлыг орон сууц, Жаргалант суманд 12 айлын орон сууц, Баацагаан суманд 10 айлын орон сууц тус тус барьсан бол энэ онд Галуут суманд 14 айлын орон сууц ашиглалтад ороод байна. Тус суманд сумын төвийн шинэчлэл төсөл амжилттай хэрэгжиж байгаа юм. 

2023-02-15 16:39:45