• 12 сарын 26, Пүрэв гараг
Үндэсний хөгжмийн зэмсгүүдийг гардууллаа
249 ХҮН ҮЗСЭН БАЙНА

БШУЯ-ны хөрөнгө оруулалтаар Баянхонгор аймгийн Боловсрол шинжлэх ухааны газраас сургуулийн өмнөх боловсролын 36 байгууллагад нийт 330 морин хуурыг хүлээлгэн өглөө.

Тус үйл ажиллагаа нь монголчуудын оюуны өв соёл, үндэсний уламжлалт мэдлэг зан үйлийг түгээн дэлгэрүүлэх зорилготой.

Үндэсний хөгжмийн зэмсэг гардуулах үйл ажиллагаанд аймгийн Засаг дарга Д.Мөнхсайхан оролцож, "Хүүхдийг эрдэм мэдлэгээс гадна урлаг гоо зүйн боловсролтой хүмүүнлэг энэрэнгүй хүн болгох үйлсэд хөгжмийн боловсролын багш сурган хүмүүжүүлэгчид онцгой чухал үүрэгтэй" болохыг дурдаж, морин хуурын сургалтын чанарыг сайжруулах, нийтээрээ морин хуур тоглож сурцгаахыг уриаллаа.

Хүүхдийн урлаг гоо зүйн боловсролыг дээшлүүлэхэд хөгжмийн зэмсэг чухал ач холбогдолтойг хөгжмийн багш нар ч хэлж байв.

БШУЯ-ны хөрөнгө оруулалтаар ийнхүү 2022, 2023 онд нийт 500 орчим морин хуурыг Баянхонгор аймгийн сургууль цэцэрлэгүүдэд нийлүүлээд байгаа аж.

  

  

2023-02-16 15:55:48