• 12 сарын 25, Лхагва гараг
Нөөцийн махыг ирэх сарын 15-нд худалдаанд гаргана
368 ХҮН ҮЗСЭН БАЙНА

Нөөцийн махыг таваас доошгүй "Худалдаалах цэг"-т гуравдугаар сарын 15-наас эхлэн гурван сарын хугацаанд худалдана.

Нөөцийн мах худалдан борлуулах төсөл сонгон шалгаруулалтыг олон нийтэд өнөөдрөөс нээлттэй зарлажээ.

Хүн амын махны хэрэгцээг хангах, махны хомсдол, үнийн хөөрөгдөл үүсгэхгүй байх, үнийг тогтворжуулах зорилгоор тус үйл ажиллагааг жил бүр хэрэгжүүлж байгаа юм.

Шалгаруулалтад оролцох хүсэлтэй аж ахуйн нэгжүүдийн холбогдох материалыг ирэх сарын 7-ны өдөр хүртэл аймгийн ЗДТГ-ын Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого, төлөвлөлтийн хэлтэст хүлээн авах аж.

Төсөл хэрэгжүүлэгч аж ахуйн нэгжийн танилцуулга, Тухайн хугацаанд хүн амыг махаар хангах үйл ажиллагааны төсөл /Үнийн санал, борлуулалт хийх цэг, ажиллах хүчний асуудлыг тодорхой тусгасан байх, Махны нөөц бүрдүүлсэн байгаа байдал, нөөцийн хэмжээ, Нөөцийн мах худалдан борлуулахад шаардагдах зориулалтын тоног төхөөрөмж, сав, баглаа боодол, хаяг шошго, Сүүлийн 2 жилд ижил төстэй үйлдвэрийн үйл ажиллагааг эрхлэн явуулж байсан байх, Хугацаа хэтэрсэн зээлийн үлдэгдэлгүй байх /Монголбанкны тодорхойлолт/, Шүүхээр шийдвэрлэгдсэн болон шийдвэрлэгдэх шатанд байгаа маргаангүй байх зэрэг шалгуурыг тавьжээ.

2022 онд дээрх шалгуурын дагуу сонгон шалгаруулалтыг зарлаж, аймгийн хэмжээнд 200 тонн махыг худалдан борлуулсан байна.

2023-02-27 16:29:48