• 12 сарын 25, Лхагва гараг
Усан бассейн бүхий спорт цогцолбор ашиглалтад орлоо
521 ХҮН ҮЗСЭН БАЙНА

Улсын хэмжээнд томоохонд тооцогдох Усан бассейн бүхий спорт цогцолборын барилгыг шинэ сарын эхний өдөр /2023.03.01/  ашиглалтад оруулж нээлээ.

Мөн үеэр Хонгор нутгаас төрсөн улс, тив дэлхийн дэвжээнд амжилт гаргасан шилдэг залуу тамирчид, тэдний дасгалжуулагч багш С.Батсүрэн нар нээлтийн туузыг хайчилж, түлхүүрийг гүйцэтгэгч компанийн удирдлага П.Рэнцэнпэлжээ, Д.Ганбаатар нар  БТСГ-ын дарга Б.Оюунбаатарт хүндэтгэлтэйгээр гардуулав. Нээлтийн үйл ажиллагаанд Баянхонгор аймгийн ИТХ-ын дарга Э.Энхбат, Засаг дарга Д.Мөнхсайхан, МВХ-ны ТУЗБЗ-ийн дарга,  МҮОХ-ын гишүүн Б.Мөнгөндөл, Ерөнхий шүүгч Х.Золдэлгэрээр ахлуулсан  улсын болон холбооны 15 шүүгч, аймгийн удирдлагууд, БТСГ-ын хамт олон, багш дасгалжуулагч, үе үеийн тамирчид, үзэгчид оролцсон байна.

  

Улсын хэмжээнд томоохонд тооцогдох Спортын ордныг ийнхүү Монголын волейболын холбооны 2023 оны Клубүүдийн улсын аварга шалгаруулах тэмцээнээр нээж байна. Баянхонгор аймгийн ЗДТГ, Монголын волейболын холбоо, БТСГ-аас хамтран зохион байгуулж буй тус тэмцээнд улсын шилдэг 10 багийн тамирчин, дасгалжуулагч шүүгч зэргээр нийт 160 гаруй багийн спортын бүрэлдэхүүн оролцож байгаа аж. Тус тэмцээн нийт 30 орчим сая төгрөгийн шагналын сантай.

Нээлтийн үеэр 2022 оны Монголын волейболын холбооны Лигийн аварга “Баянхонгор корунд гео” багийн залуус аймгийн удирдлагуудад Лигийн аваргын цомоо гардуулж, орон нутгийн зүгээс тус багийн залуусынхаа амжилтыг үнэлэн 5 сая төгрөгөөр урамшуулахаар болов.

Баянхонгор аймгийн Усан бассейн бүхий спорт цогцолбор нь:

- 550 хүний суудалтай спорт заал

- 170 хүний суудалтай усан бассейнтай

- 25х35м спорт заал- Олон улсын стандартын таван замтай, 330 м3-ын хүчин чадалтай усан бассейн

- Хүүхдийн бассейн- Бялдаржуулах төв

- Бэлтгэлийн заал

- Оффис өрөө

- Сургалтын өрөө

- Эмч, багш дасгалжуулагч нарын зэрэг 20 өрөө, 70 машины дулаан зогсоолтой.

2023-03-01 15:40:55