• 05 сарын 15, Пүрэв гараг
"Итгэлтэй утас"-ыг аймгийн төвийн найман сургуульд суурилууллаа
612 ХҮН ҮЗСЭН БАЙНА

Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдыг аливаа эрсдэлээс сэргийлэх, аюулгүй байдлыг хангах үүднээс "Итгэлтэй утас"-ыг аймгийн төвийн найман сургуульд суурилууллаа.

 

Сурагчид гар утасгүй, нэгж, цэнэг дуусах, сүлжээ тасрах, байгалийн гамшгийн үед ч найдвартай ажиллах "Итгэлтэй утас"-аар гэр бүлийн гишүүдтэйгээ үнэгүй холбоо барина.

Аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зөвлөл жилийн ажлын хүрээндээ Монголын цахилгаан холбоо ХК-ийн Баянхонгор Холбооны газартай хамтран тус утсуудыг суурилуулжээ.

7080-4401, 70804402, 70804403, 70804404, 70804405, 70804406, 70804407, 70804408 дугаараас дуудлага ирвэл таны хүүхэд сургуулийн "Итгэлтэй утас"-аас залгаж байна.

2023-03-23 15:00:48