• 05 сарын 15, Пүрэв гараг
ӨНӨӨДӨР: Удирдах ажилтаны аймгийн зөвлөгөөн болж байна
442 ХҮН ҮЗСЭН БАЙНА

Баянхонгор аймгийн Удирдах ажилтны аймгийн зөвлөгөөн өнөөдөр буюу гуравдугаар сарын 27-ны өдөр "Тэмүжин" театрын хурлын танхимд болж байна. 

Зөвлөгөөнд аймгийн ИТХ-ын дарга Э.Энхбат, Засаг дарга Д.Мөнхсайхан, Засаг даргын орлогч Б.Батсуурь, ЗДТГ-ын дарга Д.Энхжаргал нарын удирдлага, сумдын ИТХ, ЗДТГ-ын удирдах бүрэлдэхүүн, төрийн тусгай, төрийн захиргаа, төрийн үйлчилгээ, орон нутгийн өмчит үйлдвэрийн газрын дарга менежер нарын нийт 260 гаруй холбогдох албан тушаалтнууд оролцов.

Аймгийн ИТХ-ын дарга Э.Энхбат "Бүх шатанд төрийн албаны үр бүтээмжийг сайжруулах, алба хамт олноо зөв удирдан чиглүүлэх, ажлын бүтээмж - үр дүнг цогцоор нь гаргахад удирдлага нэг бүрийн оновчтой арга барил, зөв чигч менемжент шууд хамааралтай"-г хэлц утгаар онцлоод, Удирдах ажилтын зөвлөгөөнийг албан ёсоор нээлээ.

Засаг дарга Д.Мөнхсайхан "Баянхонгор аймгийн хөгжлийн чиг хандлага, бодлого – чиглэл сэдвээр илтгэж хэлсэн үгэндээ "Миний бие “2021-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрөө боловсруулан батлуулахдаа

1. Хүний хөгжил

3.Эдийн засгийн бодлого

4.Засаглалын бодлого

5.Ногоон хөгжлийн бодлогод онцгой анхаарч 28 чиглэл, 96 зорилт, 193 арга хэмжээний хэрэгжилтийг зохион байгуулан ажиллаж байна. 2022 онд төлөвлөсөн ажлаа “Үр дүнтэй” буюу 94,0% -тай дүгнүүлсэн нь та бидний хамтын ажиллагааны үр дүн юм” гэж онцлон тэмдэглэв.

Удирдах ажилтны зөвлөгөөний үеэр ЭМДЕГ-ын дарга Л.Бямбасүрэн Баянхонгор аймгийн эрүүл мэндийн байгууллагуудын санхүүжилт, АЗДТГ-ын ХШҮХ-ийн дарга Л.Мандал агентлаг сум байгууллагуудын 2022 оны үйл ажиллагаанд хяналт шинжилгээ, үнэлгээ хийсэн дүн, цаашдын зорилтын тухайд тус тус илтгэл мэдээлэл тавьснаар санал, асуулт, хариулт явуулж, нийт удирдах бүрэлдэхүүний мөрдөх албан даалгаврыг батлав.

2023-03-27 14:18:35