• 05 сарын 15, Пүрэв гараг
Улирагч онд ажлаараа тэргүүлсэн Төрийн байгууллагуудыг зарлалаа
387 ХҮН ҮЗСЭН БАЙНА

Аймгийн Засаг даргын эрхлэх асуудлын хүрээний агентлаг, сумдын ЗДТГ, орон нутгийн өмчийн байгууллага болон босоо удирдлагатай байгууллагуудын 2022 оны үйл ажиллагаанд АЗДТГ-аас хяналт, шинжилгээ, үнэлгээ, дүгнэлт хийж үр дүнд хүрч, хангалттай сайн ажилласан сум, байгууллага, хэлтсүүдийг шалгаруулж өнөөдөр /2023.03.02/ удирдах ажилтны зөвлөгөөний үеэр шагналыг ИТХ-ын дарга Э.Энхбат, Засаг дарга Д.Мөнхсайхан, Засаг даргын орлогч Б.Батсуурь нарын аймгийн удирдлагууд гардуулав.

АЗДТГ-ын 2022 оны үйл ажиллагаанд хийсэн Хяналт шинжилгээ үнэлгээний дүнгээр:

Тэргүүн байрыг С.Байгалмаа даргатай Санхүү, төрийн сангийн хэлтэс

Дэд байрыг Л.Мандал даргатай Хяналт, шинжилгээ үнэлгээний хэлтэс

 

Босоо удирдлагатай болон Орон нутгийн өмчийн байгууллагуудад хийсэн Хяналт шинжилгээ үнэлгээний дүнгээр:

Тэргүүн байрыг М.Мөнхбат даргатай “Чандмань Баянхонгор” ХК

Дэд байрыг Ц.Баясгалан даргатай “Цэвэр хот” ОНӨААТҮГ

 

Сумдын ЗДТГ-ын 2022 оны үйл ажиллагаанд хийсэн Хяналт шинжилгээ үнэлгээний дүнгээр:

Тэргүүн байрыг Баян-Овоо сум

Дэд байрыг Баянхонгор сум

Гутгаар байрыг Бууцагаан сум

Тусгай байрыг Өлзийт сум

Тусгай байрыг Эрдэнэцогт сум

    

Аймгийн Засаг даргын эрхлэх асуудлын хүрээний агентлагуудын үйл ажиллагаанд хийсэн хяналт шинжилгээ үнэлгээний дүнгээр:

Тэргүүн байрыг Б.Оюунбаатар даргатай Биеийн тамир, спортын газар

Дэд байрыг У.Балжинням даргатай Хүнс хөдөө, аж ахуйн газар

Гутгаар байрыг Л.Жаргалцэцэг даргатай Санхүүгийн хяналт, дотоод аудитын алба

Тусгай байрыг Ж.Алтангэрэл даргатай Онцгой байдлын газар

Тусгай байрыг С.Рэнцэндагва даргатай Татварын хэлтэс тус тус эзэллээ.

    

2023-03-27 15:10:45