• 05 сарын 15, Пүрэв гараг
Хамтран ажиллах гэрээ байгуулав
694 ХҮН ҮЗСЭН БАЙНА

Баянхонгор аймгийн Төсвийн Ерөнхийлөн захирагч Д.Мөнхсайхан Улсын бүртгэлийн хэлтсийн дарга Ц.Мөнхжаргал, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын дарга, хурандаа П.Наранбаатар нартай 2023 онд хамтран ажиллах үр дүн, хариуцлагын гэрээг аймгийн удирдах ажилтны зөвлөгөөний үеэр /2023.03.27/ байгууллаа.

Тус хамтран ажиллах гэрээ нь хуулиар хүлээсэн чиг үүргийн хүрээнд хамтран ажиллах, хүлээх үүрэг хариуцлагыг тодорхой болгож, бүх шатны байгууллагад ажлын хариуцлага, , иргэдэд хүргэх, төрийн болон нийгмийн үйлчилгээний чанар, хүртээмжийг дээшлүүлэх зорилготой юм.

Энэхүү гэрээний биелэлтээр тухайн агентлаг байгууллагын 2023 оны ажлын үр дүн гүйцэтгэлийг үнэлэх болно.

2023-03-27 16:33:28