• 12 сарын 25, Лхагва гараг
Чадавхжуулах сургалт зохион байгууллаа
174 ХҮН ҮЗСЭН БАЙНА

Засгийн газрын тэргүүлэх чиглэлийн хүрээнд төрийн алба, үйлчилгээг үр нөлөөтэй, шуурхай, хүртээмжтэй байлгах, төрийн байгууллагуудын үйл ажиллагаанд цахим ашиглалтыг сайжруулах, хэрэглээг нэмэгдүүлэх, үйл ажиллагааг боловсронгуй болгох мөн Нотариатчийн үүрэг гүйцэтгэгчийн үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх, зөвлөн тусалж, арга зүйгээр хангах үүднээс Баянхонгор аймгийн ЗДТГ-аас сумдын ЗДТГ-ын дарга, хууль эрх зүй дотоод ажил хариуцсан мэргэжилтэн, агентлаг байгууллага, ОНӨААТҮГ-ын цахим систем хариуцсан ажилтан албан хаагчдыг хамруулан чадавхжуулах сургалтыг өгч байна.

Сургалтыг АЗДТГ-ын дарга Д.Энхжаргал нээж үг хэлэхдээ “Төрийн алба, үйлчилгээг иргэнд хандсан, үр нөлөөтэй, шуурхай, хэмнэлттэй, ил тод нээлттэй хүртээмжтэй байлгах нь нэн чухал юм” гэдгийг онцлоод сургалтдаа идэвхтэй оролцож, олж авсан мэдлэг мэдээллээ үйл ажиллагаандаа шуурхай нэвтрүүлэхийг нийт оролцогчдоос хүслээ.

Чадавхжуулах сургалтаар АЗДТГ-ын Хууль, эрх зүйн хэлтэс, Төрийн захиргааны удирдлагын хэлтэс, Төрийн архивын тасаг, Цэргийн штаб, Төрийн цахим үйлчилгээний хэлтэс, Нийгмийн бодлогын хэлтэс, Төрийн үйлчилгээний нэгдсэн төв болон холбогдох албаныхан чиглэл тус бүрээр тодорхойсэдвээр мэдээллийг өгч байгаа юм.

2023-03-28 16:21:17