• 12 сарын 25, Лхагва гараг
БАЯНХОНГОР СУМАНД ГЭР БҮЛИЙН ХЭРЭГЦЭЭНИЙ ЗОРИУЛАЛТААР ГАЗАР ӨМЧЛҮҮЛЭХ ӨРГӨДӨЛ ХҮЛЭЭН АВНА
793 ХҮН ҮЗСЭН БАЙНА

Баянхонгор сумын Гэгээншавь 6-р багийн нутаг Өлзийт МСҮТөвийн ард, Есөнбулаг 9-р багийн Шинэ суурьшлын бүсэд Гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар газар өмчилж авахыг хүссэн иргэдийн өргөдлийг 2023 оны 04 дүгээр сарын 13-ны өдрөөс 19-ны өдрийг дуустал ажлын 5 хоногийн хугацаанд Төрийн үйлчилгээний нэгдсэн төв дээр хүлээн авна.

Газар хүссэн иргэн дараах материалыг бүрдүүлнэ.

Үүнд:

 Газар хүссэн өргөдөл

 Иргэний үнэмлэхний хуулбар

 Багийн Засаг даргын тодорхойлолт

 Газар өмчлөлийн лавалгаа /Улаанбаатар болон бусад аймаг, сумын харъяатай иргэд /

18 наснаас дээш дараах шаардлагыг хангасан иргэдэд тэргүүн ээлжинд газар олгоно Үүнд:

 Хөгжлийн бэрхшээлтэй иргэн / үнэмлэх хуулбар хавсаргах/

 Ахмад настан

 Залуу гэр бүл

 Айлын хашаанд амьдарч байгаа иргэн

 Улаанбаатар хотоос шилжин суурьшиж буй иргэн

БАЯНХОНГОР СУМЫН ЗДТГ

2023-04-04 23:00:05