• 12 сарын 25, Лхагва гараг
"Оюутан цэрэг" бүртгэл эхэллээ
383 ХҮН ҮЗСЭН БАЙНА

Засгийн газрын ээлжит хуралдаанаар "Оюутан цэрэг-2023" сургалтад хамрагдах оюутны тоог 1500 болгон нэмэгдүүлж, орон нутагт "Оюутан цэрэг" сургалтыг зохион байгуулахаар болсон.

Тэгвэл Баянхонгор аймаг дахь ХААИС-ийн салбар, Политехникийн коллежийн нэгдүгээр дамжааны оюутнуудыг "Оюутан цэрэг" сургалтад бүртгэж эхэлжээ.

"Оюутан цэрэг” сургалтад Монгол Улсын магадлан итгэмжлэгдсэн их, дээд сургууль, коллежийн нэгдүгээр дамжааны оюутан, мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төвийн суралцагч сайн дурын үндсэн дээр хамрагдах аж.

Хөтөлбөрийн дагуу цэргийн ерөнхий бэлтгэл, цэргийн мэргэжлийн бэлтгэл сургалтын хөтөлбөрийг бүрэн хангасан оюутан, суралцагчийг цэргийн жинхэнэ алба хаасанд тооцож, цэргийн нэгдүгээр зэргийн бэлтгэл үүрэгтнээр бүртгэдэг байна.

Холбогдох мэдээллийг Баянхонгор ЗДТГ-ын Цэргийн штабын 212 тоот өрөө болон 8011-9044, 8860-8844 дугаарын утаснаас лавлах боломжтой.

2014 оноос эхэлсэн энэхүү сургалт нь энэ жил улс орны төсөв санхүүгийн хүндрэлээс үүдэн 200 оюутныг хамруулахаар төлөвлөсөн байсан ч оюутнуудын эрэлт хэрэгцээ болон салбар яамдынх нь тавьсан хүсэлтийг үндэслэн 1500 болгон нэмэгдүүлж шийдвэрлэсэн аж.

2023-04-02 14:28:39