• 12 сарын 25, Лхагва гараг
Төл бойжилт 97.6 хувьтай байна
122 ХҮН ҮЗСЭН БАЙНА

Энэ онд Баянхонгор аймгийн нутагт 13112 малчин өрхөд хонин толгойд шилжүүлснээр 5.7 сая гаруй мал өвөлжиж, хаваржиж байна.

Тодруулбал, адуу 160 мянга, үхэр 223 мянга, тэмээ 45.5 мянга, хонь 1.2 сая, ямаа 2.2 сая бүгд 3.7 сая мал байгаа юм.

Өнөөдрийн байдлаар оны эхний төллөвөл зохих хээлтэгчийн 28 буюу 384.863 хээлтэгч төллөж, төл бойжилт 97.6 хувь буюу 376.275 толгой төл бойжиж байна.

Том малын зүй бус хорогдол 17.150 гарсан нь оны эхний малын 0.46 хувь байна.

Тус аймгийн нийт сумдаар гантай болон гандуу байснаас бэлчээрийн ургац бага, даац олон дахин хэтэрсэн, мал бэлчээх, оторлох, өвс, тэжээл бэлтгэх нөхцөл муу байсан, хүйтний температур ихтэй зэрэг нь хаваржилт хүндрэх нөхцөлд хүргэж байна.

2023-04-04 09:00:45