• 12 сарын 25, Лхагва гараг
Багш нар алдаа шалгагч, засагч программыг ашиглана
293 ХҮН ҮЗСЭН БАЙНА

Баянхонгор аймгийн Ерөнхий боловсролын 11 сургууль багшийн ажлыг хөнгөвчлөх алдаа шалгагч, засагч машинтай боллоо.

Аймгийн ИТХ-ын дарга Э.Энхбатын санаачилга, санхүүгийн 50 хувийн дэмжлэгээр "Тестийн шалгалт засах скайнер" буюу АНУ-ын Gravic Ink компанийн 30 жил хөгжүүлсэн программ хангамжийг Баянхонгор аймагт ашиглах боломжтой болж байна. Тус аймгийн Эрдэнэцогт, Богд, Бууцагаан, Галуут, Жаргалант, Баацагаан сумдын ЕБС, аймгийн төвийн Эрдэм, Эрдэнэмандал, Гэгээн сумади, Баян-Ойт, Тавдугаар сургуулиуд тус төхөөрөмжийг хүлээн авав.

Энэхүү тестийн машин нь нэг минутад 35 шалгалтын хариултын хуудас засч, эцсийн үр дүн тайлан мэдээг 30 гаруй хувилбараар гаргадаг. Мөн бүх төрлийн судалгаа, санал асуулгын эцсийн үр дүн, тайлан мэдээг 20 гаруй хувилбараар гаргах бөгөөд хэрэглэгчид шалгалт, судалгаа, санал асуулгын хариултын хуудсаны дизайныг дурын програм хангамж дээр өөрийн хүссэн загвараар боловсруулах боломжтой аж.

Түүнээс гадна нэтгэсэн хариултын хуудасны загварыг ердийн бичгийн цаасан дээр бүх төрлийн принтер, хувилагч ашиглаж олшруулах боломжтойгоороо давуу юм байна.

2023-04-11 11:10:15