• 12 сарын 25, Лхагва гараг
ЗАРЛАЛ: “Согтууруулах ундааны хариуцлагатай үйлчилгээний сургалтын журам”-ын хүрээнд сургалт зохион байгуулагчийг сонгон шалгаруулна
819 ХҮН ҮЗСЭН БАЙНА

Согтууруулах ундааны эргэлтэд хяналт тавих, архидан согтуурахтай тэмцэх тухай хууль, Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2023 оны А/04 дүгээр тушаалаар батлагдсан “Согтууруулах ундааны хариуцлагатай үйлчилгээний сургалтын журам”-ын хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд согтууруулах ундаагаар үйлчлэх тусгай зөвшөөрөл эзэмшигчийн бусдад үйлчлэх үүрэг бүхий ажилтан (менежер, зохион байгуулагч, зөөгч, бармен, хамгаалагч гэх зэрэг)-д хариуцлагатай үйлчилгээ үзүүлэх сургалт зохион байгуулах хуулийн этгээдийн материалыг 2023 оны 04 дүгээр сарын 10-ны өдрөөс 2023 оны 04 дүгээр сарын 21-ны өдрийг хүртэл хугацаанд аймгийн Засаг даргын Тамгын газрын 224 тоотод хүлээн авна.

Сургалт явуулах хуулийн этгээд нь:

-Төрийн бус байгууллагын тухай хуульд заасан төрийн бус байгууллагад тавигдах ерөнхий шаардлагыг хангасан байх

-Сургалт эрхлэн явуулах хүсэлт гаргасан байх

-Сургалтын хөтөлбөр, модулийг хишиг хөтөлбөр, модулийн дагуу боловсруулсан байх

-Сургалтыг заах багш нар нь хууль, эрх зүй, анагаах ухааны болон сэтгэл судлалын чиглэлээр бакалаврын зэрэг эзэмшсэн байх зэрэг шаардлагыг хангасан байна.

Холбогдох мэдээллийг:http://legalinfo.mn/mn/detail?lawId=16532401121151...

АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗРЫН ХУУЛЬ, ЭРХ ЗҮЙН ХЭЛТЭС

Холбоо барих утас: 8004-3003

2023-04-10 14:22:31