• 12 сарын 25, Лхагва гараг
Хүчтэй салхилж, цаг агаарын аюулт үзэгдэл ажиглагдана
169 ХҮН ҮЗСЭН БАЙНА

Өнөөдөр нутгийн өмнөд хэсгээр салхи шуургатай байхыг аймгийн УЦУОША-наас анхаарууллаа.

Тодруулбал, Баянхонгорын баруун хэсгээр хүчтэй салхи салхилж, цаг агаарын аюултай үзэгдэл ажиглагдахыг сэрэмжлүүлж байна. Энэ үеэр салхины хурд 18-24 м/секундыг давах бол гамшигт үзэгдлийн үед салхины хурд 24-28м/секунд, зарим үед 34 м/секунд хүрэх аж.

Үүнээс гадна энэ үеэр баруун аймгуудын нутгийн баруун болон хойд хэсгээр цас орж, цасан шуурга шуурах аж.

Иймд:

Хүчтэй салхи шуурганы үед иргэд, тээврийн хэрэгслийн жолооч нар хол, ойрын замд зорчихгүй байх;

Хүүхэд, өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг харгалзах хүнгүйгээр үлдээхгүй байх;

Малчид, иргэд цас, шуурганд төөрөх, малтайгаа уруудах, осгох, амиа алдах зэрэг эрсдэлээс урьдчилан сэргийлж, малаа хашаа хороондоо болон ойрын бэлчээрт бэлчээж цаг үеийн болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна.

2023-04-17 10:00:08