• 12 сарын 25, Лхагва гараг
Нөөцийн махыг худалдаанд гаргалаа
194 ХҮН ҮЗСЭН БАЙНА

Хүн амын махны хэрэгцээг хангах, махны хомсдол, үнийн хөөрөгдөл үүсгэхгүй байх, үнийг тогтворжуулах зорилгоор нөөцийн махыг худалдаанд гаргалаа.

Баянхонгор сумын дэлгүүрүүдэд 1-5кг-аар савласан нөөцийн махыг худалдан борлуулж байгаа бол хонь, ямааны махыг гулуузаар нь “Мах март” махны үйлдвэрийн гүн хөлдөөгчөөс худалдаж байгаа аж. 

Нөөцийн ямааны мах 1 кг 7000, хонины мах 1 кг 8500, үхрийн мах 1 кг 10500 төгрөгийн үнэтэй бөгөөд жижиглэнгээр борлуулах дэлгүүрүүдэд 200 төгрөгийн нэмэгдэлтэй.

2022 онд аймгийн хэмжээнд 200 тонн нөөцийн мах худалдан борлуулсан байна.

Сонирхуулахад, Махны төвлөрсөн худалдааны цэг буюу Дунд захад хонины шинэ мах 1 кг нь 12 мянга, ямааны махыг 11 мянган төгрөгөөр худалдаж байна.

2023-04-11 22:14:38