• 12 сарын 25, Лхагва гараг
Дулааны станцын ажлын явцтай танилцлаа
294 ХҮН ҮЗСЭН БАЙНА

Эрчим хүчний дэд сайд М.Баярмагнайгаар ахлуулсан баг 10 аймгийн дулааны станцын барилга угсралтын ажлын явцыг шалгаж, үүрэг даалгавар өгч ажиллаж байна. Ажлын багийнхан энэ сарын 13-ны өдөр Баянхонгор  аймагт ажиллаж, төслийн захиалагч, гүйцэтгэгч, хариуцагч болон орон нутгийн удирдлагуудтай талууд хамтарсан уулзалт хийж, анхаарах асуудлын талаар санал солилцов.

БНСУ-ын хөнгөлөлттэй зээлээр хэрэгжиж буй “10 аймгийн төвийн Дулааны станц барих төсөл”-ийн Баянхонгор аймгийн төвийн барилга угсралтын ажлыг 2022 онд эхлүүлсэн. Нийтдээ 26 сар үргэлжлэх төсөл нь 2023 онд дулааны станцын барилга, тоног төхөөрөмжийн угсралт, нэгдүгээр хэлхээний шугам сүлжээний суурилуулалтын ажлуудыг хийх бөгөөд 2024 оны зургадугаар сард ашиглалтад хүлээлгэн өгөх юм. 

Төслийн хүрээнд автомат удирдлагын систем бүхий хүрээлэн буй орчинд бохирдол бага ялгаруулах 30 Гкал/цаг хүчин чадалтай нүүрсээр ажилладаг Дулааны станц, 8 дулаан дамжуулах төв, 6.6 км дулааны шугам сүлжээний ажлын ерөнхий гүйцэтгэгчээр БНСУ-ын “Бьюксан Инженеринг” компани, түүний туслан гүйцэтгэгчээр Монгол Улсын “МЭЗ” ХХК-иуд ажиллаж байна. 

2023-04-14 12:00:36