• 12 сарын 25, Лхагва гараг
"Номын баяр"-ыг сумдад зохион байгуулна
212 ХҮН ҮЗСЭН БАЙНА

Баянхонгор аймгийн Нийтийн номын сан, аймгийн Зохиолчдын холбоо, сумдын соёлын төв, ЕБС-ийн номын сангууд хамтран "Номын баяр-Орон нутагт" үйл ажиллагааг зохион байгуулахаар болжээ.

"Үндэсний бичиг соёл, номын өдрүүд 2023" үйл ажиллагааны хүрээнд сумдад зохион байгуулж буй тус ажлыг өнгөрсөн жилээс эхлүүлсэн бөгөөд цаашид уламжлал болгох юм. Номын баярыг энэ сарын 9-нд Бөмбөгөр, 10-нд Бууцагаан, 11-нд Хүрээмарал, 12-нд Баянбулаг сум, 13-нд Гурванбулаг сум, 14-нд Заг сум, 15-нд Жаргалант сум, 16-нд Галуут сум, 22-нд Өлзийт сум, 24-нд Эрдэнэцогт сум, 26-нд Баян-Овоо суманд тус зохион байгуулах тов гарсан байна.

Номын баяраар, 

-Нийтийн номын сангийн номын үзэсгэлэн, сурталчилгаа, зөөврийн номын сангийн үйлчилгээ

-Сум, сургуулийн номын сангийн ховор, онцлох ном, тэргүүний уншигч сурагчдын бүтээлийн үзэсгэлэн

-Шинэ номын худалдаа 

-Хуучин номын худалдаа 

-АХА тэмцээн /ЕБС-ийн 1-3 дугаар ангийн сурагчдын дунд/

-“Алтан хонх” тэмцээн /ЕБС-ийн 4-6, 7-9 дүгээр ангийн сурагчдын дунд/

-“50 номын хожил” уралдаан /ЕБС-ийн 10-12 дугаар ангийн сурагчдын дунд/

-Соёлын бүтээлч үйлдвэрлэлийн хүрээнд төрөл бүрийн материалаар бүтээсэн номын хавчуурганы уралдаан зарлаж, үзэсгэлэн гаргах, шилдгүүдийг тодруулах

-Тэргүүний уншигчдыг шагнах, урамшуулах 

-“Найрагтай үдэш” хөтөлбөрт цэнгүүн тус тус зохион байгуулах юм байна.

 

2023-05-02 10:24:38