• 12 сарын 25, Лхагва гараг
Сэтгэц-Наркологийн тасагтай боллоо
200 ХҮН ҮЗСЭН БАЙНА

Баянхонгор аймгийн Нэгдсэн эмнэлэг иргэдийн сэтгэцийн эрүүл мэндийг хамгаалах, эмчлэх Сэтгэц-Наркологийн тасгийг нээн ажиллуулж эхэлжээ.

Сэтгэц-Наркологийн тасаг нь сэтгэцийн их эмч, ахлах сувилагч, ээлжийн сувилагч, кабинетын сувилагч, үйлчлэгч гэсэн найман орон тоотой, 17 ортойгоор үйл ажиллагаа явуулж байна.

Тус эмнэлэг өнөөдөр, Архинд донтох эмгэгийн үед үзүүлэх эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чиглэл тодорхойлох хэлэлцүүлгийг талуудын оролцоотойгоор хийж, "Жаргалтай амьдрал төв"-тэй хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа.

Тус ажлын хүрээнд Төрийн болон төрийн бус байгууллагууд, салбар дундын хамтын ажиллагаа, уялдаа холбоог сайжруулах талаар хэлэлцэж, хамтын ажиллагааны санамж бичигт Нэгдсэн эмнэлгийн дарга Ч.Жавзан, Жаргалтай амьдрал төвийн дарга Т.Пунцагдаш нар гарын үсэг зурсан байна.

Архи, согтууруулах ундаа хэрэглэсэнтэй холбоотой үүссэн асуудалд эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэх, мэргэжил арга зүйгээр ханган ажиллах, хамтын ажиллагааны ажлын төлөвлөгөө, зураглалыг ийнхүү гарган хэрэгжүүлэхээр төлөвлөжээ.

2023-05-02 12:05:33