• 12 сарын 25, Лхагва гараг
ЦЭРГИЙН АЛБАНД МОРДСОН ЗАЛУУСАА ҮДЭН ГАРГАВ
477 ХҮН ҮЗСЭН БАЙНА

2023 оны нэгдүгээр ээлжээр цэргийн албанд татагдсан залуусыг үдэн гаргах үйл ажиллагааг Тусгаар тогтнолын Баганат талбайд өнөөдөр /2023.05.03/ зохион байгуулав.

Цэрэг хүний тэсвэр хатуужилд суралцан, эх орноо батлан хамгаалах хариуцлагатай үүрэгт хүчин зүтгэх залуусыг Баянхонгор сумын Засаг дарга Г.Энхбаяр, АЗДТГ-ын Цэргийн штабын дарга, хурандаа Г.Нэмэхбаяр, ХБТХОХ-ын дарга Т.Хишигбаатар, ХЭЗХ-ийн дарга Д.Сарангарав, НҮА-ны дарга, бэлтгэл хурандаа Ц.Түвшинжаргал болон төрийн цэргийн байгууллагын анги нэгтгэлийн удирдлага сумдын ЗДТГ-ын дарга нар, ар гэрийнхний хамт үдэн гаргаж өгөв.

       

      

 

2023-05-03 12:08:15