• 12 сарын 25, Лхагва гараг
Баянхонгор аймгийн залуус Ухаа худаг уурхайн Мэргэжлийн сургалтын төвд суралцан дадлагажиж байна
366 ХҮН ҮЗСЭН БАЙНА

Баянхонгор аймгаас 20 залуу сонгогдон Ухаа худаг уурхайн Мэргэжлийн сургалтын төвд суралцан дадлагажихаар очоод байна. Тэд эхний ээлжийн мэдээлэл танилцуулгадаа хамрагджээ. Эдгээр залуус Ухаа худагийн хүнд машин мехнизмын операторын сургалтанд суугаад, нэг жил орчмын хугацаанд ажлын байран дээр дадлагажин ажиллах бөгөөд цаашид нутаг орондоо мэргэжлээрээ ажиллах юм.

Өнгөрсөн хугацаанд 4,000 гаруй Монгол залуусыг уурхайдаа сурган бэлтгэсэн туршлага бүхий тус хамт олон цаашид манай 300 гаруй залуусыг ажлын байран дээр цалинтайгаар дадлагажуулан мэргэшүүлэх юм байна.

2023-05-04 15:00:47