• 03 сарын 29, Баасан гараг
Дулаан, цэвэр, бохир усны шугам сүлжээг 6000 орчим метрээр өргөтгөнө
90 ХҮН ҮЗСЭН БАЙНА

Баянхонгор аймаг агаар, хөрсний бохирдлыг багасгах, айл өрхийг орон сууцжуулах бодлогын хүрээнд улсын төсвийн 25.7 тэрбум төгрөгийн төсвөөр Баянхонгор сумын гэр хорооллын дахин төлөвлөлтийн ажлыг өнгөрсөн онд эхлүүлсэн. Тус ажлын явцтай явцтай УИХ-ын дарга Г.Занданшатар, УИХ-ын гишүүн Д.Ганбат, УИХ-ын гишүүн А.Адъяасүрэн нар өнөөдөр /2023.05.12/ танилцав. 

Энэ онд Баянхонгор сумын 2-7-9, 3-6 багийн гэр хорооллын дулаан, цэвэр, бохир усны шугам сүлжээг 6000 орчим метрээр өргөтгөн тэлж, зургаан төвийн суурийг хийх аж.

2024 онд тус төсөл хэрэгжиж дууссанаар Баянхонгор аймгийн гэр хорооллын нийт айл өрхийн 50 хувь нь дэд бүтэцтэй бүрэн холбогдох боломжтой болохын зэрэгцээ орон сууц, барилга байгууламж, дулаан хангамж, ус хангамж, ариутгах татуурга, цахилгаан, холбоо зэргээр дэд бүтцийн асуудлуудыг цогцоор нь шийдвэрлэн, үл хөдлөх эд хөрөнгийн үнэ өсөн нэмэгдэх юм.

УИХ-ын дарга Г.Занданшатар Баянхонгор аймгийн Засаг дарга Д.Мөнхсайханд хандан, Ард иргэдийнхээ амьдрах орчныг сайжруулахын төлөө хичээнгүйлэн, үр дүн гарган ажиллаж байгааг сайшаагаад ажилд нь амжилт хүслээ.

2023-05-12 10:33:45