• 03 сарын 28, Пүрэв гараг
Хууль тогтоомж сурталчлах төв байгууллаа
107 ХҮН ҮЗСЭН БАЙНА

Монгол Улсын Их Хурал,  Швейцарын хөгжлийн агентлаг хамтран хэрэгжүүлж буй “Монгол Улсад парламентын ардчиллыг бэхжүүлэх нь” төслийн хүрээнд аймгийн ИТХ-ын дэргэдэх “Хууль тогтоомж сурталчлах төв”-ийг байгууллаа.

Тус төвийг Төрийн үйлчилгээний нэгдсэн төвийн 127 тоотод байгуулж, энэ сарын 13-нд нээлтийн үйл ажиллагааг хийлээ. Төвийн нээлтийн үйл ажиллагаанд УИХ-ын дарга Г.Занданшатар, УИХ-ын гишүүн Д.Ганбат, УИХ-ын гишүүн А.Адъяасүрэн,  Баянхонгор аймгийн ИТХ-ын дарга Э.Энхбат, Цахим хөгжил, харилцаа холбооны дэд сайд Ж.Эрхэмбаатар, Швейцарын хөгжлийн агентлагийн Хамтын ажиллагааны газрын захирал, хатагтай Стефани Бурри нарын зэрэг албаныхан, иргэдийн төлөөлөл оролцов.

2023-05-15 14:29:18