• 12 сарын 25, Лхагва гараг
ТӨЛӨӨЛӨГЧИЙН НЭГ ӨДӨР АРГА ХЭМЖЭЭ ГОВИЙН СУМДААР ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА
223 ХҮН ҮЗСЭН БАЙНА

Аймгийн ИТХ-аас санаачилан зохион байгуулж буй "ТӨЛӨӨЛӨГЧИЙН НЭГ ӨДӨР" арга хэмжээ 2023.11.02-ны өдөр Баян-Өндөр сумд амжилттай болж өндөрлөлөө.

Тус арга хэмжээнд АИТХ-ын нарийн бичгийн дарга Т.Норов, АИТХ-ын төлөөлөгч Ж.Хосбаяр болон албаны бусад хүмүүс оролцож Баян-Өндөр сумын төрийн байгууллагуудын албан хаагч, ард иргэдтэй уулзалт зохион байгуулж цаг үеийн мэдээлэл өгөхийн зэрэгцээ тэдэнд тулгамдаж буй асуудлыг сонсов.

Уулзалтын төгсгөлд тус арга хэмжээний хүрээнд зохион байгуулагдсан спортын арга хэмжээний шилдгүүдийг шагнаж урамшууллаа.

2023-11-03 12:10:00