• 12 сарын 24, Мягмар гараг
ТУСГАЙ ХАМГААЛАЛТТАЙ ГАЗАР НУТГИЙН ОРЧНЫ БҮСИЙН СУМДЫН ЕБС-ИЙН СУРГУУЛИЙН ЭКО ТАНХИМУУД ГОВЬ-АЛТАЙ АЙМАГТ ТАНХИМЫН СУРГАЛТАД ХАМРАГДАЖ БАЙНА
303 ХҮН ҮЗСЭН БАЙНА

ТУСГАЙ ХАМГААЛАЛТТАЙ ГАЗАР НУТГИЙН ОРЧНЫ БҮСИЙН СУМДЫН ЕБС-ИЙН СУРГУУЛИЙН ЭКО ТАНХИМУУД ГОВЬ-АЛТАЙ АЙМАГТ ТАНХИМЫН СУРГАЛТАД ХАМРАГДАЖ БАЙНА

Төрийн тахилгат Их богдыг уулыг түшиглэн Их Богдын Улсын тусгай хамгаалалттай газар нутагт хэрэгжиж буй БИОЛОГИЙН ОЛОН ЯНЗ БАЙДЛЫГ ХАМГААЛАХ, УУР АМЬСГАЛЫН ӨӨРЧЛӨЛТӨД ДАСАН ЗОХИЦОХ II,III төслийн санхүүжилтээр Говь-алтай аймагт 2023 оны 11 дүгээр сарын 6,7-ны өдрүүдэд Тусгай хамгаалалттай газар нутгийн Орчны бүсийн сумдын ЕБС-ийн сургуулийн Эко танхимуудыг танхимын сургалтад хамруулж байна.

Сургалтад Говийн их дархан цаазат газрын А, Б хэсэг, Их богдын байгалийн цогцолборт газар, Монгол элсний байгалийн цогцолборт гаар, Хомын талын байгалийн цогцолборт газар, Орчны бүсийн, Говь-алтай, Баянхонгор, Завхан аймгийн 15 сумын Ерөнхий боловсролын сургуулийн 70 гаруй багш, сурган хүмүүжүүлэгч, мэргэжилтнүүд хамрагдаж байгаа аж.

Сургалтыг “Байгаль орчны сургалт мэдээллийн төв” НҮТББ-ын багш, сурган хүмүүжүүлэгч нар зохион байгуулж, манай сургуулиудад 8 нэр төрлийн ном гарын авлага, 33 нэр төрлийн багаж хэрэглэгдэхүүнийг хүлээлгэн өгсөн байна. Ингэснээр Баянхонгор аймгаас Баянговь, Жинст, Богд, Баянлиг, Баян-Өндөр, Шинэжинст сумдад 400 гаруй сая төгрөгийн багаж хэрэгсэл, тоног төхөөрөмжийн санхүүжилт хийгджээ.

2023-11-08 15:00:00