• 12 сарын 25, Лхагва гараг
МОНГОЛ УЛСЫН ВОЛЕЙБОЛЫН СПОРТЫН МАСТЕР Д.ОТГОНБОЛД АГСНЫ НЭРЭМЖИТ U14 НАСНЫ АЙМГИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН ЭХЭЛЛЭЭ
151 ХҮН ҮЗСЭН БАЙНА

МОНГОЛ УЛСЫН ВОЛЕЙБОЛЫН СПОРТЫН МАСТЕР Д.ОТГОНБОЛД АГСНЫ НЭРЭМЖИТ U14 НАСНЫ АЙМГИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН ЭХЭЛЛЭЭ

Монгол улсын Волейболын спортын мастер Д.Отгонболд агсны нэрэмжит U14 насны аймгийн аварга шалгаруулах тэмцээн Баянхонгор хотноо эхэлж, өнөөдөр /2023.11.06/ нээлтийн арга хэмжээ боллоо.

U14 насны аймгийн аварга шалгаруулах тэмцээний нээлтийн ёслолд Баянхонгор аймгийн Засаг дарга, Волейболын холбооны тэргүүн Д.Мөнхсайхан, “Чандмань Баянхонгор” ХК-ийн дарга М.Мөнхбат, Д.Отгонболд агсны хань С.Гантөмөр үр хүүхдүүдийн хамт оролцов.

Аймгийн Засаг дарга, Волейболын холбооны тэргүүн Д.Мөнхсайхан "Волейболын спортыг Хонгор нутгийн хүүхэд залуустаа түгээн дэлгэрүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсаар ирсэн Д.Отгонболд агсны гэр бүлд талархал илэрхийлээд, уг спортын хөгжил, хүүхэд залуусынхаа оролцоог бүхий л талаар дэмжиж ажиллана" гэв.

Д.Отгонболд агсны хүү О.Дашхонгор "2005 оноос 2020 он хүртэл аавынхаа зохион байгуулж ирсэн тэмцээнийг гэр бүл үр хүүхэд бидний зүгээс тасалдуулахгүйг эрхэмлэж ийнхүү жил бүр холбогдох газруудтай хамтран зохион байгуулсаар ирлээ. Хонгор нутгийн хүүхэд залуусын амжилт өндөр байг" хэмээн онцлов.

Энэ удаагийн U14 насны волейболын аварга шалгаруулах тэмцээнд аймгийн хэмжээний 20 сумаас нийт 60 орчим багийн 600 гаруй тамирчид, дасгалжуулагч багшийн хамт оролцож 7 хоногийн турш, авхаалж самбаа, авьяас чадвараа сорих болно. Тэмцээний ерөнхий шүүгчээр БТСГ-ын дасгалжуулагч багш Д.Арцад ажиллаж байна. 

 

2023-11-06 10:00:00