• 05 сарын 14, Лхагва гараг
“ХӨДӨӨГИЙН БАГШ НАРЫН СПОРТЫН ХХ ИХ НААДАМ”-Д БАЯНХОНГОР АЙМГИЙН БАГШ НАРЫН БАГ ТАМИРЧИД ТҮРҮҮЛЛЭЭ
230 ХҮН ҮЗСЭН БАЙНА

“ХӨДӨӨГИЙН БАГШ НАРЫН СПОРТЫН ХХ ИХ НААДАМ”-Д БАЯНХОНГОР АЙМГИЙН БАГШ НАРЫН БАГ ТАМИРЧИД ТҮРҮҮЛЛЭЭ

Монгол Улсын хэмжээнд жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг "Хөдөөгийн багш нарын спортын XX их наадам”-ыг энэ жил Баянхонгор аймаг Монгол Улсын Их Хурлын дарга Гомбожавын Занданшатарын ивээл дор 11 сарын 03-05-ны хугацаанд амжилттай зохион байгууллаа.

"Нөхөрлөе, Хөгжье, Манлайлъя" уриан дор болсон “Хөдөөгийн багш нарын спортын XX их наадам” Волейбол, Сагсан бөмбөг, Шагай харваа, Ширээний теннис, 100 буудалт даамын төрлүүдээр тус тус явагдаж, багийн дүнгээр аваргууд тодорлоо.

Багийн дүнгээр

Баянхонгор аймгийн багш нарын баг тамирчид түрүүлж, шилжин явах цом, мөнгөн шагнал

Дархан-Уул аймгийн багш нарын баг тамирчид удаалж, мөнгөн медаль, мөнгөн шагнал

Хэнтий аймгийн багш нарын баг тамирчид гуравдугаарт шалгарч хүрэл медаль, мөнгөн шагналыг эзэд болцгоож, шагналыг АЗДТГ-ын НБХ-ийн дарга В.Наранчимэг, БШУГ-ын дарга Ж.Алтанцэцэг нар гардууллаа.

Ирэх жилийн хөдөөгийн багш нарын спортын наадмыг Дархан-Уул аймаг зохион байгуулахаар тогтлоо.

Хонгор нутагт саатан морилж, спортын олон төрлөөр нөхөрсөгөөр өрсөлдсөн 21 аймгийн оролцогч багш тамирчид даа талархал илэрхийлье.

 

 

2023-11-06 18:00:00