• 12 сарын 25, Лхагва гараг
АЙМГИЙН АЮУЛГҮЙ НӨӨЦИЙН ӨВСНИЙ НӨӨЦ БҮРДҮҮЛЭХ ТӨСӨЛ СОНГОН ШАЛГАРУУЛНА
293 ХҮН ҮЗСЭН БАЙНА

АЙМГИЙН АЮУЛГҮЙ НӨӨЦИЙН ӨВСНИЙ НӨӨЦ БҮРДҮҮЛЭХ ТӨСӨЛ СОНГОН ШАЛГАРУУЛНА

Аймгийн хөдөө аж ахуйн салбарын 2023-2024 оны өвөл, хаврын аюулгүйн нөөцөд шаардлагатай өвсний нөөцийг бүрдүүлэх, өвсний хомсдолоос сэргийлэх, үнийн хөөрөгдөл үүсгэхгүй, үнийг тогтворжуулах зорилготой нөөцийн өвсний төсөл сонгон шалгаруулалтыг 2023 оны 11 дүгээр сарын 06-ны өдрөөс 2023 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр хүртэл нээлттэй зарлаж байна.

Оролцох хүсэлтэй аж ахуй нэгжүүд техникийн тодорхойлолтод тусгагдсан дараах материалыг бүрдүүлэн 2023 оны 11 дүгээр 13-ны 17 цагт багтаан Аймгийн Засаг даргын тамгын газрын Хөгжлийн бодлого, төлөвлөлт, хөрөнгө оруулалтын хэлтэст ирүүлнэ үү.

Үүнд:

1. Төсөл хэрэгжүүлэх аж ахуй нэгжийн танилцуулга

2. Техникийн тодорхойлолт

№ Бараа болон холбогдох үйлчилгээний нэр Техникийн тодорхойлолт болон стандарт

1 Барааны нэр Өнжөөгүй шинэ хадлангийн ногоон тэжээл, нарийн өвс

2 Зориулалт Баянхонгор аймгийн өвсний аюулгүйн нөөц бэлтгэх

3 Аж ахуйн нэгжийн хүсэлт Бэлтгэн нийлүүлэх өвс нь 500 тонноос багагүй байна. Тоо хэмжээ, нийлүүлэх хугацаа, үнийн саналыг тусган ирүүлнэ.

4 Тусгай нөхцөл - Холбогдох байгууллагын дүгнэлт, гэрчилгээ бүхий аж ахуйн нэгж байна.

- Нөөцөд бэлтгэн нийлүүлэх өвс нь ургамлын шим тэжээл сайтай үед нь хадаж бэлтгэсэн хатаасан байна.

- Өвсний химийн найрлагыг тодорхойлж, чийг, азот, эслэг, үнсний хэмжээг тодорхойлуулсан шинжилгээ хийлгэсэн байна.

- Мал амьтны гоц халдварт өвчингүй аймаг, сумаас бэлтгэсэн байна.

- Аймгийн төвд буулгах бөгөөд ачилт, буулгалт, хураалтыг тухайн аж ахуй нэгж хариуцна.

- Хугацаа хэтэрсэн зээлийн үлдэгдэлгүй (Монгол банкны зээлийн мэдээллийн тодорхойлолт хавсаргах)

- Шүүхээр шийдвэрлэсэн болон шийдвэрлэх шатанд байгаа маргаан байхгүй байх

- Төслийг холбогдох материалын хамт Хөгжлийн бодлого төлөвлөлт, хөрөнгө оруулалтын хэлтэст 2023 оны 11 дүгээр сарын 06-наас 10 –ны хооронд ажлын 5 хоногт багтаан битүүмжилж ирүүлнэ.

5 Ангилалт, савлалт Нэг боодол өвс 50х30х80 см-ээс дээш хэмжээтэй, 15% чийгтэй, 20кг-аас доошгүй жинтэй байна. MNS 5647:2006 стандартын дагуу боож бэлтгэсэн байна.

6 Тээвэрлэлт MNS 5647:2006 стандартын дагуу тээвэрлэж хүлээлгэж өгнө. Стандартын шаардлага хангасан тээврийн хэрэгсэлтэй байна. Тээврийн хэрэгсэлийн гэрчилгээ, зураг ирүүлнэ.

7 Хугацаа Өвсний үндсэн шинж чанар болон стандартын шаардлага хангасан өвсийг гэрээний хугацаанд нийлүүлнэ.

ХӨГЖЛИЙН БОДЛОГО, ТӨЛӨВЛӨЛТ, ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ХЭЛТЭС

 

 

2023-11-06 14:00:00